“Хязгааргүй” киноны нээлтэнд шагналын хур буулаа
2014/03/07
Монголын кино урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлох “Хязгааргүй” уран сайхны кино өчигдөр албан ёсны нээлтээ хийж үзэгч түмний хүртээл боллоо. 14-н жилийн тэртээ үгүй болсон байсан кино үзлэгийг дахин сэргээн урьдчилсан үзлэгийг зохион байгуулж кино сохирхогч, шүүмжлэгч судлаачдаас өндөр үнэлгээ авсан тус уран бүтээлийн нээлтэнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нарын нийгэм олон нийтийн төлөөлөл болсон олон алдартай төлөөлөгчид оролцсон юм. Ийнхүү нээлтийн үеэр танхимд цугласан олныг баярлуулсан нэгэн үйл явдал тохиосон нь киноны гол дүрд тоглосон жүжигчин У.Пүрэвжавт Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид "Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртээсэн юм. Мөн жүжигчин М.Дорждэрэм, Б.Гарамханд нарт "Сэтгүүлзүй нь 100-н жилийн ойн медаль"-ийг гардуулсан явдал юм. Түүнчлэн бас нэгэн онцлог үйл явдал тохиосон нь жүжигчин Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нарт ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэг хүртээснийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал гардуулан өгсөн юм. Ийнхүү кино урлагийг гайхимшгийг монголын мянга мянган үзэгчдэд төгс утгаар хүргэж хязгааргүй амжилтыг бүтээхээр нээлтээ хийсэн тус киноны хамт олонд болоод шагнагдсан бүхий л уран бүтээлчдэд нь өндөр амжилт хүсье.
Ийнхүү өчигдөр нээлтээ хийж монголын мянга мянган үзэгчдэд хүрч эхэлсэн “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.