Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя
2019/07/17
Монгол Улсын хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлж байна. Өөрөөр хэлбэл бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Залуус их байх нь тухайн улсын хөгжилд эерэг нөлөөтэй.
Ажил хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх насны хүмүүс олон байх нь хөгжлийг хурдасгах хөшүүрэг нь болдог. Харин хөгжлийн хөтөч байхын тулд залууст чанартай мэдлэг боловсрол олгох нь чухал. Тэр дундаа санхүүгийн боловсрол.
Улс орнуудын эдийн засгийн хүчирхэг байдал, хүн амын боловсрол, мэдлэг чадвар дэлхийн тэргүүлэгчдийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд санхүүгийн боловсролтой, сахилга баттай, дэвшилтэт техник технологиос цаг алдалгүй суралцдаг түүнийгээ хэрэгжүүлдэг, эдийн засгийн бат бэх чадавхтай хүн амтай улс л дэлхийд нэрээ цуурайтуулдаг нь илхэн.
Улс орны хөгжлийг томоохон компани, группууд тодорхойлдог ч тухайн улсын хүн ам, иргэний үүрэг хариуцлага гол үүрэгтэй. Иймд хүн нэг бүр санхүүгийн мэдлэгтэй, бага наснаасаа санхүүгээ удирдаж сурсан, түүнийгээ хэзээ хэрхэн зарцуулах, юунд хөрөнгө оруулахаа мэддэг, шинэ зүйлд суралцаж чаддаг бизнес сэтгэлгээтэй болох нь чухал. Цаасан мөнгөний хэрэглээ багассан өнөө үед өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ бэлэн бус төлбөр тооцооны карттай болгож дансаа хэрхэн хөтлөх, удирдах, бэлэн бус мөнгө яагаад ашигтай вэ гэдгийг таниулах хэрэгтэй болжээ.
Учир нь насанд хүрээгүй залуус эцэг эхийнхээ картыг хэрэглэх эсвэл зөвхөн насанд хүрсэн үедээ л санхүүгийн харилцаанд орж анхан шатны ойлголтуудыг хожуу авдаг. Харин техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр орчин үед насанд хүрээгүй ч өөрөө картаа хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд гарсаар байна.
Үүний нэг нь Голомт банкны 14-22 насны хүүхэд залууст зориулсан шинэлэг дизайн, дэвшилтэт NFC технологи бүхий олон улсын эрхтэй THE COLOR карт юм. Энэхүү карт нь таны болон таны хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд төгс нийцэх бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ дансны зарцуулалтыг хянах бүрэн боломжтой юм.
Та The COLOR картаа ЭНД дарж захиална уу