Дуучин Ану буюу Уранхолбоог уншигчид андахгүй танина. Тэрбээр олон гайхалтай ээжүүдийн үлгэр дуурайлал болсон эмэгтэй. Таван охины ээж болсон үзэсгэлэнт бүсгүй маань өдгөө маш шаргуу ажиллаж, эрчтэй амьдардаг хэмнэлтэй гэдгийг түүний влогийг үзэгчид андахгүй мэднэ. 

Галагийн Ануг тод гял цал хувцасладаг юм чинь хөнгөн хийсвэр охин байсан гэж дүгнэдэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Гэвч тийм тархи хоосон, хөнгөн охин байгаагүй ээ. Хоногт дөрвөн цаг амраад бусад цагт нь сурч мэдэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөж явсан үе минь юм шүү. Хүмүүс минь хэн нэгнийг өнгөц байдлаар бүү дүгнэж байгаарай  хэмээж байсан удаатай. Сүүлийн үед өнгөлөг, ажил хэрэг имиж бүрдүүлэлтээсээ гадна монгол дээлээрээ гангарах болсон. Ингээд түүний монгол дээлээрээ гоёсон мөчүүдийг хадгалан үлдсэн гэрэл зургуудыг хүргэж байна. 

О.Ариун