УИХ-ын гишүүн, "М-Си-Эс" группийн хувь нийлүүлэгч Л.Элдэв-Очир, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, генерал Б.Хурц нар худ ураг болцгоожээ.
 
Тодруулбал тэдний хүүхдүүд буюу Хурцын Тайван, Элдэв-Очирын Золзаяа нар  2019 оны 07 сарын 21-нд хуримаа хийсэн байна. Б.Хурц, Л.Элдэв-Очир нарын хүүхдүүдийн хуриманд уригдсан зочдын бичлэг фэйсбүүк сүлжээнд задарлаа.

Тодруулбал, Б.Хурц, Л.Элдэв-Очир нарын худ ураг барилдах ёслолд олны танил бизнесмэнүүдээс гадна УИХ-ын 17 гишүүн хүрэлцэн очиж баяр хүргэж, хундага тулгасан тухай бичлэг ил болсон байна.