Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал Жуулчлалын Корпораци нь “Beyond The Music” хөгжмийн фестивальтай аялал жуулчлалын түншээр хамтран ажилладаг байна.  Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд   2014 оны 6 сарын 14-22 -ны өдрүүдэд Испани улсын Барселона хотын Бенаск мужид зохиогдох   5 дах удаагийн олон улсын наадамд манай улсаас  оролцохоор болсон байна.  Олон улсын наадамд  Монгол улсаа төлөөлөн оролцох хөгжимчдийг танилцуулахаас гадна анх удаа Монгол улсаас жуулчдын баг бүрдүүлэн оролцох тул  “Зууны Мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 2014 оны 3 сарын 14-ний Баасан гарагийн 11 цагт болох хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөөд байгаа юм байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг  хэвлэл мэдээллийнхэн  маргаашийн хэвлэлийн хурлаас болон  Монголын залуучуудын холбооноос  авах боломжтой ажээ.