Монголын кино урлагийн түүхээс 1990-ээд оны үед үгүй болсон “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж кино үзлэгт орон үзэгчдийн хүртээл болсон уран бүтээл бол "Хязгааргүй" уран сайхны кино гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

   "Улс төрчид тэр бумтануудын булхайг илчлэгч сэтгүүлч залуу Жаргал нэгэн хэргийн учрыг олохоор багийн найз Бадрал сайдын тусламжтайгаар зохиомол хэрэг үүсгэн шоронд орсноор киноны үйл явдал эхэлнэ. Тэрээр төсөөлөөгүй олон адал явдал, дарамт шахалтанд өртөж эцэст нь амиа алдахад хүрнэ....... харин" цааш хэрхэн өрнөхийг та бүхэн киноноос хүлээн авч үзээрэй.

   Нээлтээ хийгээд удаагүй байгаа уг кино нь хаврын хамгийн шилдэг киногоор тодроод байна. Тодруулбал: "Хязгааргүй" кино нь кино театруудын хамгийн их үзэгчдтэй киногоор шалгараад байгаа бөгөөд сэтгүүлчид, жүжигчид, найруулагчид ч энэхүү киног олноороо зорин үзэж байгаа аж. Ийнхүү тус киног бүтээсэн “Гэрэлт медиа” группын залуусын авьяас бусдад өндрөөр үнэлэгдэж эхэлсэн бололтой. Үүний нэгэн илрэл нь тэдэнд уран сайхны кино болон олон ангит киноны захиалгууд ирээд байгаа гэнэ. Мөн телевиз, рекламны саналуудад дарагдаад байгаа аж.

Д.Ана