Монголын кино урлагийн түүхээс 1990-ээд оны үед үгүй болсон “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж кино үзлэгт орон үзэгчдийн хүртээл болсон уран бүтээл бол "Хязгааргүй" уран сайхны кино.  Тус киноны уран бүтээлчид КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн нэг ангийнхан. Тэд өмнө "Залуучууд театр"-т ажиллаж байсан бөгөөд нийтдээ 6 жүжгийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тэд сургуулиа төгсөөд 10 жилийн дараа ангиараа дахин нэг баг болж "Хязгааргүй" киног  бүтээн “Гэрэлт медиа” группыг үүсгэн байгуулжээ.

Энэхүү кино нь  тэдний хамтарч хийж байгаа хоёрдахь бүтээл бөгөөд анхны дэлгэцийн бүтээл гэдгээрээ онцлог аж. "Гэрэлт медиа" группын залуус "Nandia talk show" нэвтрүүлэгт оролцож, кино хэрхэн бүтсэн талаараа сонирхолтой түүхийг өгүүлжээ. Ингээд та бүхэндээ нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэе.

Д.Ана