Монголын мянга мянган офицеруудад хүндэтгэл үзүүлж, яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа хийхээр төлөвлөжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал маргааш буюу 19-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн “Бишрэлт” салбарт зохион байгуулагдана.

   Тоглолтод Төрин соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Ардын Жүжигчин  Ө.Баярмагнай, СГЗ И.Болоож, МУГЖ том Жагаа, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Харангын Лхагваа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийг ахлагч С.Амармандах, МУСТА Б.Батбаатар, МУСТА Ц.Баттөр, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА А.Төрмандах, дуучин Я.Гэрэлчулуун, Б.Дэлгэрбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, “Соёл -Эрдэнэ” хамтлаг, “Өргөө” хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлаг, “Voice”, “Хилчин” хамтлаг болон ХЦДБЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

   Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга", "Column pictures" ажиллаж байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг: 11450130, 99111641, 88111641, 98111641, 91111641 лавлаарай. Жич: хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлч бүрт тоглолтыг сурвалжлах эрхийн мандат олгоно.