Дуучин Т.Батсайхан, П.Жимсээ нар ханийн тэнгэрийг магтан дуулжээ
2014/03/17
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн нэгэн төлөөлөл болсон МУСТА Т.Батсайхан, МУСТА П.Жимсээ нар “Хайртай гэж хэлээд ч багадам хань минь” хэмээх шинэ уран бүтээлээ өлгийджээ.
Ханийн тэнгэрийг магтан дуулсан тус уран бүтээлийн шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар тэрлэсэн бол аялгууг “Намир” продакшны захирал, хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн туурвижээ. Ийнхүү хүмүүний амьдралын утга учир, түшиг тулгуур болсон гайхалтай уран бүтээл дуунд дуртай дуучин түмэндээ хүрч эхэллээ.