“Сити” дээд сургуулийн Дизайны факультетаас зохион байгуулдаг уламжлалт “СИТИ ДИЗАЙН” уралдаан 2014 оны 03-р сарын 21-ний өдөр Улаанбаатар чуулгын Их танхимд 14:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн  тэмцээн “Эко орчин, эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой юм байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авъяастнуудыг тодруулах үндсэн чиг зорилготой зохион байгуулагддаг   энэхүү тэмцээн энэ  жил дараах төрлөөр зохион байгуулагдах юм. Тодруулбал,

 

·         Хувцас загвар

·         Плакат (Зурагт хуудас)

·         Интерьер дизайн

·         Уран зураг

·         Архитектур дизайны төрлүүдээр явагдана.

Эхний шатны шалгаруулалт Сити дээд сургууль дээр явагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд хот, хөдөөгийн 60 орчим сургуулийн сурагчид  бүтээлээрээ өрсөлдөж байгаа ажээ.

Ингээд энэхүү тэмцээний өмнөх жилийн шилдэгүүдийн гэрэл зургуудаас хүргэе.