МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан МУСТА, дуучин Г. Бадамцэцэг 10 гаруй жилийн өмнө осолд орж суумгай болсон юм.  Тэгвэл энэхүү ослын  уршиг өнөөдрийг хүртэл гарсаар байгаа бөгөөд хорвоог харах хоёр нүдийг нь харанхуйлсаар байгаа ажээ.  Тиймээс гадаадад хагалгаа хийлгэхээр болсон байна. Харамсалтай нь мөнгө санхүүгийн асуудал бэрхшээлтэй байгаа болохоор хандивын цэнгүүн хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Тодруулбал  МУСТА, дуучин Г. Бадамцэцэгийн эмчилгээнд зориулагдсан хандивын VIP цэнгүүн энэ сарын 29-ны өдөр  Hollywood night club-т  болох гэж байна. Та бүхнийг сайн үйлсэд нэгдэхийн сацуу нэг оройг ая тухтай өнгөрүүлэхийг урьж байна. Уг хандивын тоглолтон ирсэн хүн бүр тохилог ширээнд сууж өөрийн сонсох, дуртай хамтлаг дуучидтайгаа нэгэн оройг өнгөрөөх юм байна. Уг хандивын VIP цэнгүүний билетийг 99162624 утсаар захиалж байгаа газартаа хүргүүлэх боломжтой ажээ.  

МУСТА дуучин Г.Бадамцэцэгт чин сэтгэлээсээ тусылахыг хүсвэл Badamtsetseg Badmaa гэсэн фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой бөгөөд  Хаан,  Төрийн банкны дараах данс руу сэтгэлийн дэм өргөөрэй.

Хаан банк:5007778385

Төрийн банк:104400036819