“Аз жаргалын шок” 6 долоо хоног ашиг орлогоороо тэргүүллээ
2014/03/20
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 7 монгол кино шинээр үзэгчдийн хүртээл болсоноос “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлсэн бол гурван сарын 3 дахь долоо хоногийн мэдээгээр тус кино дахиад тэргүүллээ. Түүний дараа энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн Нямгаваа найруулагч найруулж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино орлоо. Одоогоор Монголын кино театруудад доорх гурван кино гарч байгаа бол Алсын удирдлага кино зөвхөн Тэнгис кино театрт гарч байна.
1. Аз жаргалын шок 372,789,265 32,458,653
2. Хязгааргүй 48,139,093 23,847,373
3. Алсын удирдлага 11,052,852 /зөвхөн Тэнгист 2,069,037/