Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дуучин  МУСТА Төмөрийн Төрмөнх "Хоймор Заяа" тоглолтоо энэ сарын 24-ны өдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.

Энэхүү тоглолтоо тэрбээр "Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын  90 жилийн ой тохиож байгаа юм. Иймээс өөрийнхөө бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ нутгийн зон олондоо болон монголынхоо дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглохоор болсон. Ингээд ард түмнээ миний тоглолтонд хүрэлцэн ирээрэй гэж урьж байна" гэлээ.

"Хоймор нутгийн заяа" тоглолтын онцлог нь Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад, симфони найрал хөгжимчидтэй нэгэн үдэш эгшиглэх дуугаа үзэгч түмэндээ толилуулах юм.

Мөн тоглолтонд МУГЖ Б.Даариймаа, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Ө.Уянга, МУСТА Н.Сэржмятав,  МУСТА О.Баянмөнх, МУСТА Р.Өнөржаргал зэрэг дуучид болон цэнгээнт бүжгийн "Хатан туул" хамтлаг оролцоно.

Тус тоглолтын зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл тус сумын ЗДТГазар, Ивээн тэтгэгчээр "Урагшлах" ХХК, "Бүрэн-өргөө" ХХК, "MD Design", "Towersoft" зэрэг байгууллагууд ажиллажээ.

 

МУСТА дуучин Т.Төрмөнхийн "Хотгойдын шүтээн Хайрхан" дууны клип