ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/
2019/11/12
Монгол төрийг түшилцэж явсан эрхэмүүдийн холбогдсон хэргүүд үл тасарч, Ардчиллын сүүдэрт ийм зүйл болж болдог гэж үү хэмээн халагламаар хачирхалтай үйл явдал олон гарав. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Монгол улсын төрийг 8 жил барьсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-ын иргэнийг залилсан талаарх мэдээлэл олныг цочирдуулах нь тэр. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нар нийлж, Солонгосын иргэнийг залилсан тухай түүний өмгөөлөгч К.Манлайгийн яриа олон нийтийн сүлжээгээр тараад буй билээ. Илүү ихийг эндээс уншаарай
“Зууны мэдээ” сонин ЖДҮ-гийн хэрэгт жинхэнээсээ холбогдсон, бултах аргагүй “шигшээ” ЖДҮ-чдийг танилцуулав. Жирийн иргэдийн амьдрал ахуйгаа босгох зээлийг улс төрчид завшснаас жинхэнэ ЖДҮ-чид хохирсон асуудлыг та бүхэн мартаагүй байгаа биз ээ. Тэгвэл өдгөө ЖДҮ-чидэд очих ёстой мөнгийг идсэн МАН-ынхантай эндээс танилц.
Олон жил яригдаж дуншсан хэрэг бол Оюутолгойн гэрээ хэлэлцээрийн асуудал билээ. Тэгвэл Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгийг АТГ-аас мэдэгдэв. АТГ-ын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу
Хоёр ч томоохон сонгуулийн “чимэг” болж, эрх баригч намынхныг ээлжилж засаг барихад нь буян болсон 60 тэрбумын бичлэг нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл эл хэрэг Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм гэнэ.
Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгах явцад уг хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компаний “Хар” хочит Отгоо нарыг баривчилж Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. “Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр улсынхаа нэрийг Солонгост нэг сайн "муутгаж" орхилоо. Муу нэрийг хусавч арилдаггүй сайн нэрийг хүсэвч олдоггүй гэдэг үг бий. Улсынхаа нэрийг шаварт хутгаж орхисон түүнийг ард түмнээс уучлалт гуйж, суудлаасаа огцрох хэрэгтэй хэмээн ХҮН-ынхан мэдэгдэв. Түүний хэрэгтэй холбоотой мэдээллийг эндээс унших боломжтой.
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/
Зочин · 2019/11/13
Жэнкогийн ээлжит гvтгэлэг гэсээн наадах чинь! Уран сайхны кино!
Зочин · 2019/11/13
Жэнкогийн ээлжит зегнелт кино л байна! Тавантолгойг ганцааранд нь Жэнкод хvcсэнээр нь биш иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа болгоод Элбэгдорж егчихсен гээд Жэнко vxлээ! Элбэгдоржид элдэв янзын хэрэг тохох гэсэн болдоггvй. Аргаа ядаад нэг солонгос хелслеед Жэнко захиа бичээд кино зохиол тоглуулжээ! Огцроочээ Жэнко! Ард тvмэн чамайг улам бvр vзэн ядаж байна!
Зочин · 2019/11/13
Тереес 280 сая $ темер зам барих нэрээр 2 удаа хулгайлсан Жэнког яагаад хорихгvй байна?
шаабар · 2019/11/12
Байдал ингэж ил цагаандаа гарчихаад байхад иргэд хүлцэнгүй ноомой сууж болно гэж үү. Нөгөө шударга царайлсан олон нөхөд яагаад амаа үдчихэв ээ. Одоо л нэг хөдлөх нь гэтэл том том дугараад байсан генерал буцаад нүхэндээ шургачихлаа. Сайн удирдагчгүй бол олон түмэн хичнээн цухалдаад үр дүнд хүрэхгүй. Нэг нэгээрээ, хэсэг бүлгээрээ няц гишгүүлээд л дуусна. Тийм удирдагч Монголд байхгүй гэж үү. Ёстой юүүвээ юүүвээ юүүвээ ....