УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татлаа
2019/11/29
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019.05:27-ны өдөр Төрийн ордонд зуурдаар нас барсан хэрэг гарсан. Талийгаачтай хамгийн сүүлд таарсан гэх Н.Номтойбаяр гишүүнийг гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө худлаа өгсөн гэж үзэн, яллагдагчаар татаад байгаа. Харин яллагдагчаар татаад байгааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Хэрэг гарсны дараахан Н.Номтойбаяр гишүүн “Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм. Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ” гэж мэдээлж байв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019оны 05-р сарын 19, 30, 2019 оны 6-р сарын 18-ы өдрүүдэд гэрчийн мэдүүлэг тус тус өгсөн. Тухайн үед Н.Номтойбаяр
Талийгаач хундгалж өгсөн архийг уусан. Илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй
... талийгаач уугаагүй юм шиг байсан гэх зэргээр мэдүүлжээ.
Харин мэдүүлгүүд нь зөрүүтэй байсан болохоор яллагдагчаар татсан аж. Тэгвэл энэ талаар Н.Номтойбаяр: Тухайн үед талийгаач уугаагүй юм шиг байсан. Надад драгер үлээлгэх, амыг нь үнэртэх боломж байгаагүй учраас тухайн үед өөрт бодитоор анзаарагдсанаа л мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй. Иймд, намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд гаргасан байна.
Ямартай ч хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд өгнө. Харин прокурорын байгууллагаас түүний хэргийг шүүхэд шилжүүлэх үү, хэрэгсэхгүй болгох уу гэлгийг шийдэх болно. Хэрвээ шүүхэд хэргийг шилжүүлэх юм бол Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.
Талийгаач Г.Батхүү агсанд хийсэн задлан шинжилгээгээр ходоодны шингэнд 5.5 помилли спирт илэрсэн байна. Түүний үхлийн шалтгаан нь тархины цус харвалт гэдгийг ШШҮХ-ээс тогтоосон аж.
Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг худал мэдүүлсэн хэргээр яллах юм бол Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасан байна.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/12/05
Ардын нам ийм юмнуудаасаа салах хэрэгтэй дээ энэ бол Батхуутэй хамгийн суулд уулзсан хун шуудээ одоо хэрэгээ хулээгээд явах хэрэгтэй дээ
Мэдүүлгүүд нь илт зөрж байна · 2019/12/02
Энэ нэг амьтан чинь орон гаран амьтан уу? Архи хэрэглээгүй гэх атлаа талийгаач хундагалаж өгсөн архийг уусан ч гэх шиг. Төрийн ордонд архи оруулахгүй гээд байсан яалаа. Эд дандаа ингэж хууль зөрчиж байдаг. Ер нь энэ хүн дандаа эрүүгийн хэрэгт холбогдож байх юм аа.
Зочин · 2019/12/02
Ene nohor heden hunii amiar toglohiin boldoo mongtoi hund huuli uilchlehguim daa
МОНГОЛЖИН · 2019/12/01
Хэдэн хүнийг алсан буруутай өөдгүй хүнийг яллаад шоронд нь явуулах хэрэгтэй шдээ язарталаа таргалсан ххулгай чууд
Энэ нэг эрх хүүхэд · 2019/11/30
Энэ нэг баян айлын эрх хүүхэд мөн ч их галзуурч байна даа. Тэгэж байгаад очих ёстой газраа очиж л таарна даа. Номтойбаяр бол арай дэндүү галзуурч буй хүүхэд.
зочин · 2019/11/30
Хэдэнч хүн алаад байгаа юм бүү мэд
Зочин · 2019/11/29
Шоу гэдэг чинь энэ аль хэдийн худалдагдчиихсан хуулийнхан яах юм хоёр талаас баахан авилга авна номтой баяр энхийн цагаан тагтаа тэгээд жүжиг дуусна
Зочин · 2019/11/29
Муу ёрын пиздаа шүү
зочин · 2019/11/29
энэ нэг юм мотоциклтэй хүн бас дайрч алаа биз дээ. хүн алаал яваад байхад нь яах ч үгүй юм. энэнд яагаад хууль үйлчилдэггүй юм.
zochin · 2019/11/29
Сэжигтэй л байна даа Номтойбаяр гуай
Зочин · 2019/11/29
notoibayaraas uur xen l alab gej sain shalga
Зочин · 2019/11/29
Архи уусан хүн харвадаг юм болов уу? харин ч тархины судас тэлээд...
зочин · 2019/11/29
Номтойбаярыг ноцох нь дээ хөөрхий
зочин · 2019/11/29
юундаа худал үнэн яриад байдаг юм болдоо
Зочин · 2019/11/29