"Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо
2019/12/14
"Монголын үндэсний олимпийн хороо"-ноос зохион байгуулж буй Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно – 2019" тэргүүн дээд наадмын ёслол өчигдөр боллоо. “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэтодорлоо.
Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг
Шилдэг шүүгч: Р.Жаргалсайхан (хөлбөмбөг), Э.Саруул (байт харваа)
Шилдэг баг: 3х3 эмэгтэй баг
Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб
Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо
Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо
Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олипийн академи
Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо
Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Г.Ерөөлбат
Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл
Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат (буудлага)
Шилдэг дасгалжуулагч: С.Тулга (3х3 сагсан бөмбөг)