МАН Б.Ундармааг нэр дэвшүүлэхгүй гэв үү?
2020/01/15
МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Тодруулбал, “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин авахгүй. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгаанд үндэслэн тодруулна. Мэдлэг боловсролтой, хүмүүсээ дэмжинэ” хэмээн мэдэгдсэн. МАН мөнгө өгч болон ёс зүйгүй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй нь гэдэг мэссэж нийгэмд хүрсэн ч олон нийтийн дунд багагүй эргэлзээ төрүүлээд байсан юм. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Үүнтэй зэрэгцэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүмүүсийн нэрс ч яригдаад эхэлсэн бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармааг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар болсон гэдэг бор шувуу нисээд эхэлжээ.
Б.Ундармаагийн хувьд сүүлийн үед хамгийн их хэл ам дагуулж буй гишүүн. Тэрбээр ЖДҮ-ийн сангаас зээл аваад зогсохгүй ажил орлогогүй хүмүүсийг орлогын эх үүсвэртэй болгох зориулалттай "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 7,6 тэрбум төгрөгийг хувийн "Капитал" банкаараа дамжуулан "мөнгө хүүлсэн" гэддэг, мөн Нийгмийн даатгалын санг хоосроход хүргэсэн гол буруутнаар нэрлэгдээд буй юм.
“Бишрэлт” гэх том групээр овоглодог тэрбээр багагүй хөрөнгө мөнгөтэй нэгэн. Энэ мэтээс улбаалаад 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх гишүүдийн тоонд орох магадлал хамгийн өндөр. Тиймээс Б.Ундармааг нэр дэвшүүлэхгүй гэх яриа үнэний ортой гэж харах хүн олон байна.
Ямартай ч МАН-ын удирдлагуудын мэдэгдэл энэ мэтчилэнгээр нөлөөлж, МАН дотор багагүй бужигнаан үүсгээд эхэлжээ.
С.Ядам
Зочин · 2020/01/16
Юун нэр дэвшүүлэхгүй вэ. Бүх хөрөнгийг нь хураан аваад шоронд нь шаалдаа
Зочин · 2020/01/15
Мэдээж шүү дээ · 2020/01/15
Ийм цагаандаа гарчихсан ждү-чинг яаж дэвшүүлэх юм бэ? Бас Кадитал банкны мөнгийг ховх сорсон гээд байгаа
mongol · 2020/01/15
ichdeggui ulaan daavuu
Зочин · 2020/01/15
bat · 2020/01/15
Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
ИРГЭН · 2020/01/15
АНОД БАНКНЫХНЫГ БҮГДИЙГ НЬ СУУЛГАА БИЗДЭЭ. ХАРИН ЭНЭ НӨХӨР НИЛЭЭД ИХ ХӨРӨНГӨТЭЙ УЧИР УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ...
Бурхан · 2020/01/15
Энэ луйварчинг нэр дэвшүүлбэл МАН бүхлээрээ хамтдаа унана даа