Реппер Roockie хардалтын улмаас хутгалуулсан уу
2020/01/16
Хип хоп дуучин Roockie буюу У.Мөнхбагана энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө шөнийн цэнгээний газарт халдлагад өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн өдөр түүнтэй хамт явсан хэргийн гэрч юу болсон талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө ийн дурджээ.
"Тэр орой iLoft клубт ирсэн залууст уран бүтээлээ хүргэхээр Roockie уригдаж очсон юм. Тэгээд дуулчихаад тайзнаас буугаад явахаар зогсч байтал нэг эмэгтэй ирээд “Сайн уу. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гээд гар барьсан. Ер нь хандраад байна гэж харагдахаар байсан л даа. Гэтэл н.Од-Эрдэнэ шууд орж ирээд тэр эмэгтэйг алгадаж, цохисон. Roockie руу дайрч, тэр хоёр барьцалдаж аваад салцгаасан. Тэгээд клубт н.Од-Эрдэнэ ч, найз бүсгүй нь ч харагдаагүй. Үүрийн 04.00 цаг болоод клуб хаах үед гарах гэтэл н.Од-Эрдэнэ гэнэт орж ирээд, Roockie-тэй дахиад барьцалдсан. Тэр хоёрыг салгаад Roockie-ийн гадуур хувцсыг нь өмсгөөд гарах гэсэн чинь н.Од-Эрдэнэ хэвлий хэсэгт нь хоёр хутгалаад, зүрхэн хэсэг хавьцаа нь зүсчихээд хутгаа аваад гараад зугтаасан. Цагдаа нар удалгүй түүнийг барьсан гэсэн. Хүний аминд санаатай хүрэхээр шийдсэн үйлдэл гэж харагдаж байгаа. Чихэнд нь “Ах нь ирээд ална аа” гэж хэлсэн гэсэн. Цагдаа, түргэн тусламж цаг алдалгүй ирсэн. Дотуур цус алдалт ихтэй. Хэвлийн тус газарт нь нэг хуруу ороод бүтэн эргэж байна гэж эмч нь хэлж байсан. н.Од-Эрдэнийг хэсэг алга болохдоо гаднаас хутгатай орж ирсэн юм болов уу л гэж бодож байна. Ядахдаа клубын бие хамгаалагч нь биедээ юу авч орж байгааг шалгаад оруулсан бол юу гэж ийм зүйл болох вэ дээ" хэмээв.
Урьдчилсан байдлаар 23 настай эрэгтэй У.Мөнхбаганыг 33 настай н.Од-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт нь хоёр удаа хутгалж гэмтээсэн нь тогтоогдсон. Roockie энэ сарын 11-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолтоо хийх байсан ч гэмтлийн улмаас тоглолтоо цуцлагдсан юм. Одоогийн байдлаар реппер залуугийн бие хүнд байгаа ажээ.
Зочин · 2020/01/16