Төрийн албыг төрлөөрөө хашдаг гэж яриад байгаа хэрнээ бугширсан зүйлийг таслаж чаддаггүй хүмүүс бол Монголчууд. Төрд суугаа эрхэмүүд ч өөрөө өөдөө гарчихаараа төрөл садангаа ажил, мэргэжил нь тохирсон тохироогүй жолоочийн ажлаасаа эхлүүлээд дээшээ чирчихдэг. За тэгээд ах, эгч, дүү нарынхаа компанид аль явахаар өнгөтэй наймаа байна түүнийг өгчихдөг бололтой юм. Үүний жишээ нь У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу гэх нийтлэл гарчээ. Энэ талаар эндээс уншина уу

 

Монголын парламентад нэр цэвэр ард түмнийхээ төлөө явдаг эрхэм нэг ч үгүй гэдгийг “ЖДҮ-чин гишүүд” харуулж өгч байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гэх хоёр компанийн нэрийг сайд нь ЖДҮХС-гийн захиралд өгчээ. Ингэхдээ “Дамба-Очир гишүүнтэй яриад уулзаарай” гэсэн байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй, төслийн материалуудыг хүлээж авч дуусах үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “Дамба-Очир гишүүн ирж уулзаач гэж байна” хэмээжээ. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Төрийн ордонд очиж эрхэм гишүүний өрөөнд орж уулзсан байна. Ингэхэд Д.Дамба-Очир “Хоёр материал хүргүүлсэн байгаа. Сайдад чинь хэлсэн. Сайд чинь мэдэж байгаа. Буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын дарга шүү” гэсэн байгаа юм. Д.Дамба-Очир гишүүний хэлсэн хоёр компанийн нэг нь “Сапфир стоун” ХХК байжээ. Мөн тэрхүү хоёр компанийн нэг нь уул уурхайн олборлолт хийж, нөгөөх нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байжээ. Үүгээр ч үл зогсоно. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Эрх мэдэлтэй улсуудын "луйвар" ундраад л байна уу гэхээс зогсохгүй. Эх Орон Намын дарга Б.Эрдэнэбат "Ариг" банкны хөрөнгө оруулалтыг өөрийн хувийн дансандаа авчээ.   Түүнийг шинэ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна. Тодруулбал тэрбээр бусдыг “Ариг” банкинд хөрөнгө  оруулахыг ятган, улмаар хөрөнгө оруулалт болох 20 орчим тэрбум төгрөгийг  нь банкныхаа дүрмийн санд оруулалгүй өөрийнхөө хувийн дансанд шилжүүлэн авч, ашигласан нь нотлогдсон аж.

“Эрэл групп” ХХК-ий ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Хөгжлийн банк, Хас банк, Хаан банкнуудын зээлтэй холбоотой хэрэгт өнгөрсөн намраас эхлэн яллагдагчаар татан, шалгаж буй билээ.

ЖДҮ-чдийн мөнгийг гувшуулагчид тэд тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг шахдаг, бараг л дарамталдаг байсан байж болзошгүй юм.

Учир нь сайд асан Б.Батзориг “Тэр гишүүн, энэ сайд яриад болохгүй байна” гээд доороо ажилладаг Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт хэлээд байдаг байжээ.

Тиймээс ч хэн сайн ярьсан, шахсаных нь санхүүжилтийг өгөөд байсан бололтой юм. Тэдгээр гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан юм. Энэ хүн “Асена” ХХК, “Мон-лойс” ХХК, “Хаганат” ХХК зэрэг гурван компанид зээл, санхүүжилт авахаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ханджээ. Мөн тэрээр ЖДҮХС-д албан бичиг илгээж байжээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Нэр өгсөн иргэн, компаниудын төсөл юу болж байна вэ. Тэдгээрт анхаарал тавьж ажиллаарай” гэдэг байжээ.

Тэрхүү “нэр өгсөн” хэмээх компаниуд дунд Х.Баделхан сайдын дээрх компаниуд орсон гэсэн үг. Барилгын сайд Х.Баделхан гурван компани “ярьсаар” байгаад гурвууланд нь санхүүжилт авчээ

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/