Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон хэдийнээ олны танил болсон нэгэн.

Тэрбээр багаасаа л урлагийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог байсан бөгөөд 14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан удаатай. Тодруулж хэлвэл, 1997 онд анх эгчтэйгээ “Үнсгэлжин” тэмцээнд оролцож эгч нь загвар зохион бүтээгчээр гран при, харин өөрөө шилдэг арван загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан сайхан дурсамжтай.

Сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимдэг түүний "өөрчлөлт"-ийг фотогоор хүргэж байна.