Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги бие бүрэлдэхүүн энэ сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод хэргийн Их сургуулийн 164 сонсогчийг хоёрдугаар сарын 20-ны өдрөөс нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулах аж.