Б.Лагшми: Давгаа бол мундаг залуу, “Benz Brabus” машин өөрийнх нь байсан
2020/03/11
Их аварга гэр бүлээсээ салж залуухан бүсгүйтэй амраглаж явна гэх мэдээлэл одоогоос 5 жилийн өмнө хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан тархсан. Харин төд удалгүй салж, хоёр тийш болсон юм. Хэсэг хугацаанд таг чиг байсан Б.Лагшми өдгөө Малайзын нийслэл Куала-Лумпур хотод мэргэжлээрээ ажиллаж, амьдарч яваа гэнэ. Тэрбээр нөхөртэй болсон бөгөөд ажил, карьер нь түүнтэй холбоотой аж.
Тэрбээр их аварга Д.Дагвадоржтой холбоотой байсан үеийнхээ талаар "Дээр үед болоод өнгөрсөн явдал. Тэгээд ч мэдээж үнэний ортой байсан болоод л хүмүүс ярьсан байлгүй дээ. Тухайн үед найз залуугийн харилцаатай байсан. Одоо үед найз залуу, бүсгүй хэсэг хугацаанд хамт амьдрах бол хүн болгонд л тохиолддог биз дээ. Аав, ээжийг нь танилгүй яах вэ. Тухайн үед улсын баяр наадам болж байсан байх аа. Таныг сөхөж асуусан болохоор энэ тухай ярьж байгаа юм шүү.
Ямар ч байсан гэртээ урьж, аав, ээжтэйгээ танилцуулж байсан. Тэгээд ч ямар ч хос үерхэж байгаа залуу, бүсгүйгээ гэр бүлийнхэнтэйгээ уулзуулдаг даа. Аварга байна уу, бизнесмен байна уу, оюутан байна уу, ялгаагүй шүү дээ. Одоо тэр бүхэн өнгөрсөн үетэйгээ өнгөрөг.
“Benz Brabus” машин Дагваагийнх. Би хэн нэгнээс байр, машин, данс дүүрэн ам.доллар авч байсангүй. Би өөрийн гэсэн байр, машин болон бусад материаллаг зүйлтэй. Гэтэл хүмүүс дандаа буруугаар ойлгодог. Дагваа бол мундаг залуу" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зочин · 2020/04/05
Хүний хань болж чадахгүй байсан юм бол хүний сэтгэлээр тоглож хэрэггүй дээ. Энэ авгайд хэлэхэд
Зочин · 2020/03/13
хэд хусуулж 2 зодуулаад л зайгаа авсан даа
Зочин · 2020/03/11