Жүжигчин М.Баярмагнай хамтлагийн гишүүнээрээ бахархав
2020/03/17
Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн голомтот бүс нутаг БНСУ болон Европын орнуудаас иргэдээ тусгай үүргийн нисэх онгоцоор авчирахаар болсон.
Үүний эхний ээлжинд буюу өнгөрсөн амралтын өдрөөр Монгол Улсын 244 иргэнийг МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр эх орондоо авч ирсэн билээ.
Эдгээр иргэдийн дунд онгоцноос буухдаа мэхийн ёсолсон бүсгүй олны анхаарлыг татан цахим орчинд түүнийг зураг нэлээд тарсан юм. Тэгвэл энэ бүсгүй нь "Маск" продакшний жүжигчин Б. Солонго байсныг тус хамтлагийн гишүүн М.Баярмагнай олонд зарлан өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.
“Энэ хүндэтгэл үзүүлсэн бүсгүй бол манай “Макс”-ын жүжигчин Б.Солонго юм. Чамаараа хамтлаг нь бахархасан шүү. Миний дүү хурдан эдгээд тайзан дээрээ гараад ирээрэй” гэжээ.
Залуу жүжигчин Б. Солонго нь оны өмнө тус улсыг зорьж эмчилгээ хийлгэж байсан ч нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой ийнхүү нутагтаа ирээд байгаа нь энэ аж. Харин энэ байдалтай зэрэгцэн зарим нэг хүн бухимдаж байгаагаа ч түүний зургийн дор сэтгэгдэлээр илэрхийлж байв. Харин үүнд жүжигчин Баярмагнай хошигнон хариулт өгөөд авчээ.
Ганбаатар · 2020/03/21
Эх орноохайрлаж яваа залуу хүнийг сайнгэхээс би өөрөөр юу гэх вэ дэ. Ийм залуус олон байвал монгол тун удахгүй ддэлхийд нэр нь гарна даа.
Бод · 2020/03/17
Ухаан муутай үг хэлж. Өвчнөөр бахархана ..гэж юу гэсэн үг вэ... Эрүүл энхийг хүсье...гээч...