М.Энхболд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна
2020/03/25
УИХ-ын дарга асан , "60 тэрбумын бичлэг" гэгчийн нэг оролцогч М.Энхболдод хууль зүйн биш юмаа гэхэд улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцох асуудал МАН-д олонтаа яригдсан ч энэ нь харамсалтай нь хоосон яриа байсан бололтой.
Тодруулбал УИХ-ын гишүүн М.Энхболд МАН-ынхаа үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож буй төдийгүй УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа Төв аймагт нэр дэвшихээр ажиллаж буй аж.
Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, баталсан МАН-ын бага хурлын 5-р цахим хуралдаанд ч тэрээр идэвхтэй оролцсон байна.
Мөн уг МАН-ын бага хурлын 5-р цахим хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үг анхаарал татна.
Тодруулбал тэрээр: "МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг." гэсэн юм.
Өөрөөр хэлбэл МАН-д өрнөсөн тэмцэл намжиж, М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудал талаар өнгөрсөн бололтой.
С.Сарнай
sonin.mn
Иргэн · 2020/03/28
Иргэн · 2020/03/28
Иргэн · 2020/03/28
М.Энхболд дарга шиг жудаг нуруутай туршлагатай хүн бол МАН-д дутнаа?!?!?! Түүнд төр ард түмэнд хийсэн алдаа байхгүй ээ?!?!?!
Зочин · 2020/03/25
Ичээч ээ бүр цайчихсан гар монголчууд намайг яаж ч чадахгүй хийсэн хэргийг минь хэн нэгэн үүрээд явчихна ясаа цайтал сонгуульд оролцоно гээд байгаа юм биш үү
zochin · 2020/03/25
Xurelsukh Enkhboldguigeer poprood songuulid yalalt bguulj chadahguie ug ni ih mundag garch iree bizdee ajil hiih yarih hoyor uur l duu
ZOCHIN · 2020/03/25
UMHII AVILGACHINGIIN ULIIG SHAGAIH GEJ YU TENEGTDEG HAMSAATAN N L UMUURCH BGAA TCARAI N UU...YVAH GAZAR N BELEN BGAADAA UDAHGUI ..
зочин · 2020/03/25
Сарнай минь хүнд хариуцлага тооцох яасанч их дуртай юм.Хүний ул шагайж явдаг хүн хэзээ ч өөдөлдөггүй юм шүү