СТА, жүжигчин Ж.Баясгалан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн боллоо. Энэ үеэрээ тэрбээр " Намын 30 нас гэдэг бол түүхийн хувьд маш залуу. Би залуучуудын төлөөлөл. Дуу хоолой нь болж хэлэх үгээрээ түүчээн болж явна. Үзэл бодлоо хэрэгжүүлэх нь маш чухал. Гаднаас нь би олон удаа хэрэгжүүлэх гэж их үзсэн. Даанч чадаагүй тийм болохоор улс төрд орохоор шийдсэн. Боломж олдвол би сонгуульд нэр дэвшинэ" гэлээ.

Одоогоос сарын өмнө АН-тай хамтарч ажиллахаа мэдэгдэж намын гишүүн батлахаа гардан авсан юм. Тэгвэл тэрээр өнөөдөр ҮБХ-ны гишүүн болж байна.