Тун удахгүй дэлгэцнээ гарахаар зэхэж буй Фантастик Продакшний шинэ бүтээл "ZURA" уран сайхны киноны талаар үзэгч болгоны анзаараад байдаггүй зүйлийг энэ удаад танилцуулж байна. 

Мэдээж хэрэг кино бүтээнэ гэдэг бол маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Дэлгэцнээ зөвхөн жүжигчдийн жүжиглэлтээс гадна маш чухал хэсгийн нэг бол зураг авалт, тэр дундаа сүүлийн жилүүдэд маш их нөлөөлөх болсон дүрсний өнгө тавилт юм. 

Маш тод, орчиндоо тохирсон гэрэл сүүдэртэй дүрс л үзэгчийн зүрх сэтгэлд мөн тод үлдэхэд нөлөөлдөг. Тэр бүр анзаардаггүй ч энэ нь маш чухал гэдгийг ZURA киноны зураг авалтын дүрс болон дэлгэцнээ гарах дүрсийн харьцуулалтаас харна уу. Тиймээс кино хийнэ гэдэг чинь маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг гэдгийг үзэгчид үүнээс илүү сайн мэдрэх болов уу. 

Нэмж хэлэхэд,  "ЗУРА" УСК-ны урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд киноны албан ёсны ДИЖИТАЛ НЭЭЛТ-ийг 5-р сарын 16-ны 19:00 цагаас Univision, LookTV, SkyMedia, SkyGo, DDish-р шууд дамжуулах билээ. 

 

ДИЖИТАЛ НЭЭЛТИЙН тасалбарыг https://www.skygo.mn/ -с урьдчилж захиалаад дэлхийн хаанаас ч кино нээлттэй хамт байж, ЗУРА УСК-ны анхны үзэгчдийн нэг болох юм.