Хэлбэрийн төдий шинэчлэлд чинь хүүхдүүд зүдэрч байна, Л.ГАНТӨМӨР САЙД АА
2014/04/08
Боловсролын салбарт цогц шинэчлэл хийж байна гээд сүйд. Сургалтын агуулга, багш боловсон хүчин бэлтгэх гээд
олон зүйлийг шинээр хийж буйгаа Л.Гантөмөр сайд ярьдаг. Харамсалтай нь хоёр жил хийж буй салбарын шинэчлэлийнх нь талаар иргэд байтугай эрхэм гишүүд ч мэдээлэл муутай байгаа. Шинэчилж байна гэдэг нь их дээд сургууль тэр дундаа төрийн өмчийн хэдэн сургуулийн захирлуудыг хольж сольж, хэрэгтэй бас хэрэг болж мэдэх суудал бүрт өөрийнхнөө, танил талынхнаа суулгаснаас өөр чухам юу хийсэн бэ гэвэл тов тодорхой энэ гээд заачих зүйл Л.Гантөмөр сайдад хэр олон байгаа бол. Уг нь Л.Гантөмөрт боловсрол, шинжлэх ухаан гэж улс орны хөгжлийн хөтөч байх том салбарыг хариуцуулахдаа тун ч их найдсан байж таарна.
Арлын Японд сурсан мэдсэн бүгдийгээ ардын хүүхдүүдийн төлөө чимхийг ч үлдээхгүй зориулна хэмээн найдсан. Бас хүлээсэн. Харамсалтай нь Японд номын дуу сонссон гэх шалгуур энэ салбарт албан тушаал ахих нэг гишүүр төдий болсноос хэтэрсэнгүй.
Сургалтын агуулга яаж өөрчлөгдөж, сурах орчин яаж сайжирч, багшийн мэдлэг боловсрол яаж дээшлэв гэхэд тийм гээд хэлчихээр бодитой зүйлээр маруухан хэвээрээ.
Нэгдүгээр ангийн зургаан настнууд цүнхээ даахаа байлаа гэх шүүмжлэл өрнөдгөөрөө өрнөсөн янзаараа. Дээрээс нь жилийн турш даалгавраар балбуулаад хаврын сүүл гэхэд ядаргаанд орж улмаар эцэг эхчүүд “Зургаан настай хүүхдүүдийн ачаалал хэтэрхий их юм. Сургуульд ороод л сурах идэвхгүй болчихлоо” гэсэн халаглал нэмэгдэв. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд охин нь сурдаг танил эмэгтэй маань “Манай охин хэдэн өдөр халуурлаа. Ханиад хүрсэн юм байх гээд эмнэлэгт үзүүлтэл мэдрэлийн ядаргаанд орж гэх юм. Тэгэхээр зургаан настай сургуульд орох арай л ахдаад байх шиг″ хэмээж байсан. Хамаатны маань хүү энэ жил гуравдугаар ангийн сурагч, гэтэл математикийн хичээлийн даалгавар хийх гэж амралтын өдрөөрөө гарч тоглох завгүй суудаг юм билээ. Сонгон суралцах энэ тэр гэсэн гүнзгийрүүлж үздэг анги биш, жирийн сургуулийн жирийн анги. Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж гэр бүлээрээ хөдөлдөг гэнэ. Яг л нөгөө “Хэцүү даалгавар” нэртэй монгол кинонд гардаг шиг үйл явдал өрнөдөг гэж байсан.
Ээж нь ойлгохгүй болохоор зарим үед хажуу айлынхаа дунд ангнйн математнкийн багш эмэгтэйг гуйгаад ч даалгаврыг нь хийж хүчрэхгүй тохиолдол гардаг тухай соннн болгон ярьсан. Өвлийн урт амралт байтугай хаврын долоохон хоногийн амралтаар ч хүүхдүүд даалгавартаа дарагдаж гүйцсэн. Амарлаа хэмээн баярлаж агаар амьсгалуулж хотоос холхон аваад явъя гэтэл амралтын даалгавар хийхгүй очвол багш загнана гээд ач хүү нь хөдөлж өгөөгүй тухай ажлын маань хүн аргаа барж суусан. Иймэрхүү байдлаар шинэчлэл нэрийн доор хүүхдийг хичээлээр дарж, сурах идэвхийг нь “унтрааж” байна. Бас болоогүй хүүхэд бүрт идэвхийн оноо гэж тавьдаг нь зарим сурагчид бүр ч дарамт болсон аж. Гэтэл тэрхүү идэвхийн оноо гээч зүйлийг авахын тулд хүүхэд хичээлээсээ чөлөө авах цаашлаад өвдөх эрхгүй болдог юм билээ. Тэр нь бас хаанаас хэнээс хуулсан ч туршлага юм бүү мэд.
Манай улсын боловсролын систем хойд хөршөөс хуулбарласан чигээрээ ардчилалтай золгосон. Амьдралд хэзээ хэрэг болох нь мэдэхгүй баахан томьёо, хууль, теорем заадаг байлаа. Гэхдээ тэр үеийн багш нарын чанар чадвар сайн байсных уу, заалгасан олон томьёо теоремоос ядаж нэр нь үлдсэн байдаг. Харин одоо бол нэр байтугай дүрс ч үлдэхгүй. Тэгээд ч шинэчилсэн гээд байгаа дунд сургуулийн хөтөлбөр нь ердөө л бантан. Математик, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг улам хүндрүүлсэн төдийгүй ойлгомжгүй болгочихсон гэх шүүмжлэл нэлээд байдаг юм.
Тэгээд ч манайд сүүлийн үед салбар толгойлохоор болсон сайд бүр л сургалтын шинэчилсэн стандарт гэж боловсруулдаг. Дэлхийн жишиггэй хөл нийлүүлнэ хэмээн хөөрдөг. Тэгсэн хэрнээ өмнөх сайдынхаа эхлүүлсэн ажил бүрийг үндсээр нь үгүйсгэж, үр дүнг нь ч үзэлгүй унтрааж орхидог болсон. Тухайлбал, БСШУ-ы өмнөх сайд нар “Кембрижийн стандарт нэвтрүүлж байна. Жишиг сургууль байгууллаа” гээд л багагүй хөрөнгө зарж, хүүхдүүдээр ч чамгүй их тоглосон. Харин Л.Гантөмөр сайд энэ бүгдийг орхиж, оронд нь хэд хэдэн шинэ хөтөлбөр боловсруулж боловсролын салбарыг бүхлээр нь шинэчилнэ хэмээн ханцуй шамлан зүтгэж буй юм байх. Түүний санаачилсан “Ном”, “Авьяас”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” энэ тэр гэсэн гоё гоё нэртэй хөтөлбөрүүдийнх нь хөлд хүүхдүүд төдийгүй багш нар үрэгдэж буй.
Багш нар болоод судалгааны багийнхан толгой өндийх завгүй явдаг болсон. Хичээлд бэлтгэх цагаасаа илүү хөтөлбөрт зориулсан цаас үйлдвэрлэх гээд зүдэрч суугаагаа захын багш хэлэх юм билээ. Энд бяцхан тайлбар хийхэд “Ном” хөтөлбөр гэхээр мань мэт нь хүүхдээ олон ном уншуулах ёстой гэж ойлгосон ч тийм биш гэнэ. Хүүхдүүд өөрсдөө ном хийж уралдана гэж байгаа. Л.Гантөмөр сайдын хэлж буйгаар бол бараг хүүхэд бүр зохиолч болох юм байх. Цаашлаад бүгдээрээ “Авьяас” хөтөлбөрт хамрагдаж урлагийн тэнгэрт од шиг гялалзах учиртай гэнэ. Энэ мэтээр эрхэм сайд тэнгэрээр нисч мөрөөдөлдөө умбаад газар бууж ирдэггүй. Гэтэл бодит байдал дээр нэг ангид 40 хүүхэд чихэж суулгачихаад багшийг хүүхэд бүртэй тулж ажилла, хүүхэд бүрийг хөгжүүл гэсэн хуурай шаардлага тавьчихаад байгаа юм. Боловсролын салбар шинэчлэгдэх нь зөв ч эхлүүлээд хийгээд байгаа зүйл нь энэ мэтээр Монголын хөрсөнд буухгүй, ая эвээ олохгүй дандаа буруу тийшээ хазайгаад байгаа нь асуудал дагуулдаг.
Уг нь “Хүн бүр математикч болохгүй. Хүн бүр эцэг эх болдог″ гэсэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн үг бий. Хүүхдүүдийг хичээлээр бөмбөгдөж залхааж байхаар зөв хүмүүжүүл төлөвшүүлэхэд анхаарвал сургуулийн гавьяа тэр баймаар. Учир нь ерөнхий боловсролын гэх захын сургуульд ороход тэр дундаа ахлах, дунд ангийнхантай уулзаад жаахан хуучлахад л амьсгаа давхцаж, зүрх дэлсэнэ. “Тэр ангийн тэрний аав ээж нь баян. Тэрнийх бол ч мэдэхгүй. Манай ангийн багш гэж өмссөн зүүсэн нь үнэн доожоогүй″ гэж ирээд л өмсч зүүсэн, барьсан, тавьсан үзсэн харснаараа ялгарч, ялгаварлаж харилцаж эхэлнэ. Ер нь тэгээд сүүлийн үед манайхан дээр дооргүй л гадаад гэвэл гайхамшигтай хэмээн шүтэн бишрэх болсон.
Тэгээд л суурийг нь ойлгоогүй хэрнээ шуудхан дуурайх гэж оролдох юм. Үнэхээр хуулмаар байгаа бол бүх орныхыг судалж үзээд Монголын хөрсөнд бууж, монгол хүүхдэд өгөөжөө өгөхөөрийг нь сонгож яагаад болдоггүй юм бол. Дуурайж дагах дуртай Америкт нь л гэхэд хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд оруулдаг ч манайх шиг баахан ном чихсэн хүнд цүнх үүрүүлээд хүчээр баахан хичээл толгой руу нь чихэх гэж дарамтлаад байдаггүй л юм билээ. Цөөнгүй жил Америкт амьдраад ирсэн хүний яриагаар бол хүүхдийн эрхийг хамгийн ихээр дээдэлдэг. Бага ангид голдуу хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүнтэй хэрхэн зөв харилцах талаар сургадаг гэж байсан. Ингэхдээ хичээл бол залхаалт биш харин сэтгэл зүрхээ өгч хандах сонирхолтой тоглоом байдаг гэх юм билээ.
Хүүхэд ийм аргаар багаасаа хүмүүжүүжиж төлөвшөөд дунд, ахлах ангид дэвшихээрээ жинхэнэ утгаар нь шинжлэх ухаанд суралцаж цэгцтэй мэдлэг олж авахад анхаардаг. Ингэхдээ хүүхдийн хүсэл сонирхлыг илүүтэй харах бөгөөд тэр дургүй хичээлдээ суухгүй байсан ч болно. Гэтэл манайхан шинэчилж байна гэж зургаан настай сургуульд орууллаа, 12 жилээр төгсгөж дэлхийн жишигт нийцүүллээ хэмээн хэлбэр хөөн хөөрцөглөх хэрнээ агуулгыг нь хаячихаад байгаад л хамаг учир бий юм. Ном хийлгэж сургана. Бүх хүүхдийн авьяасыг нээнэ гээд л амьсгаа авах чөлөө өгөхгүй нь хүүхдэд дарам болж буйг эрхэм сайдын сонорт дуулгая. Хэлбэрийн төдий шинэчлэлийн тань хөлд хүүхдүүд үрэгдэж эмнэлгийн мэдрэлийн тасаг ядаргаанд орсон бага ангийн сурагчдаар дүүрэх нь эрхэм сайд аа.
Б.ГАНДОЛГОР
Зочин · 2014/04/10
Үнэн шүү. Бага ангийн багш нартай тооцох хариуцлага байна аа байна. Гэхдээ 6 натайгаас нь авч сургахдаа сургалтын хэлбэр энэ тэр нь арай өөр байх байсан байх аа. Лав Солонгост бага сургууль нь цэцэрлэг шиг л байдаг юм билээ. Заавал танхимын сургалт шиг сууж биш тэгээд хийх дуртай юмыг нь л хийлгээд байх шиг байдаг. Манайхаас ялгаатай нь эцэг эх нь маш их анхаардаг. Хичээлд нь. Манайхан багшид даатгад хаядгаас багш л үйлээ үздэг болохоор амьхандаа л сайн сургачих гээд хичээгээд байгаа нь тэр их даалгаврын асуудал үүсгээд байгаа байх. Эцэст нь анхнаасаа л тогтолцоо буруу, багш нар нь 8 настай хүүхдэд заадаг байснаа л одоо 6 настангуудад яг адилхан өгөх гээд зүдрээд байна гэж би бодоод байгаа л даа. Энэ миний л бодол шүү.
Зочин · 2014/04/10
Отгонбаярын эхэлсэн Кембриджийн сургалтын систем нь манай ирээдүй болох хүүхдийг боловсролгүй болгож бна. Энэ нь гаднын бодлого манайд хэргэгжиж байгаагийн нэг тод илрэл... Монголын түүх Отгонбаярт хариуцлага хүлээлгэх байхаа... Үйлийн үр...
Зочин · 2014/04/10
vnen vnen Gantomor yu hiij bgaan be? manai hvvgiin bagsh nar gej neg ih henheg zalgaj bgaa ulsuud l bh yumdaa. bagsh nariig vzvvlelteer ni dvgnene geed helchihsen yum shig bgaan. hicheel taraad dandaa suulgana. ene arga 1 r angiin hvvhded zohino gej oilgodog bololtoi. oilgogdhoor zaaj ogoogvi bj hvvhed surgana gej yuugaa yariad bgaa yum boldoo. odoonii bagsh nar gejdee vnheer chaa****..............
Зочин · 2014/04/09
unen niitlel baina 1-5 angiin xuuxduudiin tsunx gej chuluu shig xund deer ni geriin daalgavar gej xuuxed baitugai tom xun ch xiij baraxaargui ix um ogdog shuu. mon zarim surguuli bagsh, udirdlaga, ajilchdiin zan avir gej avax umgui baidgiin said guyai anxaarax xeregtei baina.
Зочин · 2014/04/09
Ene hun yu ch hiihgui gedgiig 100 huvi batalgaatai heliey6
Зочин · 2014/04/09
huurhii 6 nastnyyd
Зочин · 2014/04/09
ynen shvv saidaa chadaltai bagsh nar tetgebertee garaad zalyy bagsh nar gej hyyhdiin derged goej goodson ytsaar yarisan honh dyygarbal gardag debter yzne gej gaigvi heden hyyhed l yzdeg tegeed tolgoi hooson bagsh nar bie bieneesee konondson ym hyylaad menejert vzvvlj bdag tegeed zaah bolohoor nomnoos l yrgeljlvvleed l zaadag ih sonin syrgalttai bolson bgaa ym minii 2 HYYHED HELDEG YM DAA
Зочин · 2014/04/09
ynen shvv saidaa chadaltai bagsh nar tetgebertee garaad zalyy bagsh nar gej hyyhdiin derged goej goodson ytsaar yarisan honh dyygarbal gardag debter yzne gej gaigvi heden hyyhed l yzdeg tegeed tolgoi hooson bagsh nar bie bieneesee konondson ym hyylaad menejert vzvvlj bdag tegeed zaah bolohoor nomnoos l yrgeljlvvleed l zaadag ih sonin syrgalttai bolson bgaa ym minii 2 HYYHED HELDEG YM DAA
Зочин · 2014/04/09
ynen shvv saidaa chadaltai bagsh nar tetgebertee garaad zalyy bagsh nar gej hyyhdiin derged goej goodson ytsaar yarisan honh dyygarbal gardag debter yzne gej gaigvi heden hyyhed l yzdeg tegeed tolgoi hooson bagsh nar bie bieneesee konondson ym hyylaad menejert vzvvlj bdag tegeed zaah bolohoor nomnoos l yrgeljlvvleed l zaadag ih sonin syrgalttai bolson bgaa ym minii 2 HYYHED HELDEG YM DAA
egch · 2014/04/09
yag vnendee medlegtei baga angiin bagsh alga toogoo ch bodoj chadahgvi baga angiin bagsh nariig syylgaad 5 ANGIIN TOO bodool daa chaddahgvi bj daalgabar ogno esteg eh ni bodood irsniig hyylaad
Зочин · 2014/04/09
xaana uyga bicheed bgan be??? ur xuuxdiin xuvi zaya yarij bxad, zarna marna gex shig, ichdegguimuu. orchinoo mederch zaraa tavij baildaa
Зочин · 2014/04/09
Дэмжиж байна. Яг үнэн. 6 настай үр минь хичээлийн ачаалал, даалгавараа дийлэхгүй мэдрэлийн ядаргаанд ороод нүд ам нь таталдаад, анхаарал нь сулраад их аймаар болсон шүү. Харахад нүд халтирмаар. Олон Монгол үрс ингэж зовсон байх даа, хөөрхий. Сул чөлөөтэй дэгж дэрвэх 6 насанд нь зөв хүн болох тухай сонирхолтой заахын оронд ингэж их хичээл, даалгавраар дарамталж, зовоох гэж. Энэ байдлаа үнэхээр өөрчилж чадахгүй бол ядаж урьдынх шиг 7 настайд нь оруулаад 11 жил сураг л дээ. Түмний хүүхдийг харалган бодлогоор зовоохоо больёооо!
Зочин · 2014/04/09
Нээрээ энэ үнэн шүү, сайд аа. Би 6-хан настай хүүгээ сургуульд оруулсан биш, одоо бүр сурах дургүй, даалгавар хийхээс зугтаадаг болж, хийлгэх гэж бөөн хэрүүл зодоон болж байна. Яагаад 6 настай балчир амьтдад хүн болж, нийгэмших соёл хүмүүжлийг сонирхолтой аргаар заахын оронд ингэж хичээлээр дараад байгаа юм бэ? Одоо хичээл хийнэ гэхээс хүү минь шууд халширч, сурах сонирхолгүй боллоо. Багш нар нь хоорондоо ажлаар уралдаж байна гээд, нөгөө баг******саа хоцрохгүй гэж хичээлээ шахаж оруулаад...түрүүний үсгээ ч зөв нүдэлж, тогтоож амжаагүй байтал дараагийнх нь шууд оруулаад бүр будилж гүйцсэн. Багш нар нь ч хөөрхий хүүхдэд зааж өгөх гэхээсээ илүү янз бүрийн хэрэгтэй хэрэггүй сургалтанд суугаад ядарсан хүмүүс л байх юм. Ингэж багш болж үйл ******аа үзээд яахав гэж цаана чинь олон сайн бүтээлч багш нар халшраад мэргэжлээсээ өөр юм хийгээд явж байна. Цүнхээ дааж ядсан, Монголын бяцхан хөөрхөн 6 настануудыг харж үзээч ээ, ачааг нь хөнгөлөөч, хичээлийг нь сонирхолтой болгооч. Танд бас ийм насны хүүхэд үгүй юмаа гэхэд хамаатан, эсвэл танил байдаг байлгүй. Ард түмнийхээ үнэн үгийг сонсооч гэж гуйя.
Зочин · 2014/04/09
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 2 jil.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag