Сайн байна уу? Нөхөртэйгөө 10 жил байхаасаа л үерхэж нөхөрлөж, гэр бүл болоод 9 жил болжээ. Нөхөр маань дураа хүрэхээр ирж дургүйгээ хүрэхээр явдаг гэх үү дээ.

Ахиж ирэхгүй байх гээд л одоо ингээл мартая гэж бодож байтал хүрээд ирдэг. Ирээд ахиж тэгэхгүй ингэхгүй намайг уучлаач хайраа ханиа гэхээр нь нээрээ л ахиж асуудал гарахгүй юм байхдаа гэж бодоод уучлахад ахиад орхиод явна... Одоо миний аавын бие тааруу байгаа юм л даа... би өөрөө ажлаа тараад эмнэлэгт аавыгаа ирж сахидаг юм аа. Нэг өдөр нөхөр маань залгаж байна, аваад ярьсан хаана байгаа юм гэхээр нь эмнэлэг дээр байна гэлээ тэгсэн аавынхаа машины түлхүүрийг аваад өг, хөдөө явчихаад ирье гэхээр нь, чадахгүй ээ гэсэн сонин ги...ий вэ гээл хэлэх хэлэхгүй үгээр харааж харааж тасласан...

Харин одоо бас л уучлаарай гээл мэссэж бичээл залгаад байх юм. Гэхдээ хүнд хэцүү үед эр хүний түшиг үнэхээр хэрэгтэй байдаг юм байна аа. Энэ мэтчилэн зөндөө л асуудал байна..... Уучилвал бас ахиад л хууртчихдаг юм болов уу?? яавал дээр вэ