Спортын холбоод УОК-т хүсэлтээ хүргүүлнэ
2020/05/28
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоод хамтран нэгдсэн хүсэлтээ Улсын онцгой комисс/УОК/-т хүргүүлэхээр болжээ.
УОК-оос тавдугаар сарын 18-нд хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Харин 2 хоногийн дараа уг шийдвэрээ цуцалсан юм. Хөлбөмбөгийн дээд лигт өрсөлдөх эрхээ өвөртлөөд байсан 10 баг оролцох хүсэлт гаргаж, бэлтгэлдээ ороод байв.
Манай орны 4 улирлын цаг агаарын байдлаас шалтгаалж 5-6 сарын хугацаанд л гадаа талбайд хөлбөмбөг тоглох боломжтой байдаг. Зөвхөн МХБХ-ны хөлбөмбөгчид, дасгалжуулагчид ийм нөхцөл байдал тулгараагүй бөгөөд Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо ч коронавирусний улмаас дээд лигээ дундаас нь зогсоосон юм байна.
Харин УОК-оос зөвшөөрвөл олговол тэмцээнүүдийг хорио цээрийн журмын дагуу, үзэгчгүй хийх бүрэн боломжтой аж. Мөн тоглолтуудаа телевизээр шууд дамжуулахаар төлөвлөжээ.
Зочин · 2020/05/28
Ahmad · 2020/05/28
UOK-iin shiidveriig 100 % bieluuleh l shaardagatai.MGL-chuudiin eruul mend l chuhal shuu.Busad asuudal ch odoohondoo yamai l baina.Odoogiin zasgiin gazar UOK,EMY-sain ajillaj baina.ARD TUMEN talarhaj baigaa shuu.