Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо
2020/06/26
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.
Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна.
Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан" гэв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх