Япон улсаас тусгай үүргийн онгоцоор 263 хүн ирнэ
2020/07/04
Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц замдаа гараад байгаа. Энэ удаагийн нислэгт бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53, нийт 263 хүн ирнэ.
Онгоц 19.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах юм.
Зочин · 2020/07/04