Tулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Баасанжавын Нямжавын хээр азарга түрүү магнай боллоо.

Түрүү магнайд:

Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга

Аман хүзүүнд:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга

Айргийн гуравт:

Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга

Айргийн дөрөвт:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал

Айргийн тавд:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Баяр наадмын их насны морьдын уралдаан өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ.

Tулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлсэн. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлсөн юм.