АН хэмээх нэр малгай болжээ
2020/08/12
Ардчилсан хөдөлгөөн, тэр давалгаанд үүсч бий болсон Ардчилсан нам, түүний гишүүдэд хүчтэй явсан үе бий. 1990 онд тэд 70 жил дангаар ноёрхсон нэг намын тогтолцоог халсан. Яг л архирч байгаа арслангийн аманд гараа хийж эргүүлэхтэй адил.
Ардчиллыг хэрэгжүүлэх явцад гарсан алдааг нь эс тооцвол тэд Монголоо сэрээж, өөрчилж чадсан. Харамсалтай нь одоо Ардчилсан нам хэвтэрт орчихлоо. Хэзээ мөдгүй “амь тавих” гэж байгаа мэт тийчлэхээс өөрийг хийж чадахаа больжээ. Тиймээс АН-ын тухай өнөөдрийн сэдвүүд хөвөрч байна.
Өнөөдөр “АН” гэх нэр малгай л болж. Дотроо эцэс төгсгөлгүй бужигнаастай. Хорхой шавьжаар бол тэр дотор бусдыгаа гэрэлтүүлчих бүдүүн цох ч алга. Чарлаж байгаа дуу нь хүртэл нарийнхан жул. Залуусын зүгээс “Хөгшчүүл тэтгэвэртээ гарч гэртээ суу, ач зээгээ хар” гэх. Хөөгдөгсөд дотор нь ч зангарагтайхан дуугарсан хүн одоо хэр нь алга. Хэлж ярьж байгаа нь хэрүүлийн чанартай. “Хийе, бүтээе” гэж зориг нэмэх, ханцуй шамлаад урд нь гарах лидерээр Ардчилсан нам өлсч байна.
Энэ асуудлаар Ардчилсан намын үндэсний бодлогын хороо нь саяхан хуралдсан. “Тулгамдаж байсан асуудлуудаа шийдэж чадлаа. Сонгуулийн дараалсан ялагдалд дүн тавьж, өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 16-нд товлолоо” гэж зарласан. Чухам юу хийх тухайд тодорхой зүйл хэлсэнгүй. Эхлүүлчихээд дундаас нь зогсоосон намын даргын сунгаа, түүнд бүртгүүлсэн найман нэр дэвшигч цаашид яах нь бүрхэг. Гэсэн атал 180 мянган гишүүнтэй том нам учраас хүний нөөцийн хувьд хангалттай. Лидерээ дотроосоо төрүүлнэ гэлцсэн. Хэлэх амархан ч хийх хэцүү. АН-ын экс дарга нараас Ц.Элбэгдорж,
З.Энхболд, С.Эрдэнэ нар ямар байсныг намын гишүүд, жирийн иргэд ч сайн мэднэ. Зарим нь тусдаа “Вант улс”-тай, хэмжээгүй эрхт хаан шиг авирласаар намаа ялагдуулсан. 180 мянган гишүүнтэй энэ намыг эрх мэдлийн дэнчинд “Тохиролцооны мухлаг” болгож таван хүний амиар таван сайдаар суудал наймаалцсан нь ч бий. Нам гэдэг өс хонзон авах талбар мэт аашилж, цаазын гүйцэтгэгч шиг байсаар бүрэн эрхээ дууссан нь ч байна. Харин Н.Алтанхуягийн хувьд эдэн дундаа хавьгүй илүү нь байсан. Улстөрчийн замнал, туршлагаар ч тэр. Түүн шиг таван Засгийн газарт сайд хийж, тав дахь удаад нь Ерөнхий сайд болж засаг удирдсан улстөрч АН-д үгүй. Бас Ардчилсан намынхан Н.Алтанхуягийн үед л УИХ-д хамгийн олон суудал авч үзсэн.
Ардчилсан хөдөлгөөнүүд, ардчилсан угшилтай намууд, партизан тэмцэгч, бүлэглэл, фракцуудтай үг хэлээ ололцож чаддаг байсан учраас тэр АН-ын “Наалдан пад” байв. Бас нэг давуу тал нь баг сайтай, тэд нь ч сайн ажилласан.
Генсекүүд дотроос Д.Эрдэнэбатын үед АН дээшээ ахисан. Дэвшүүлсэн бодлого зорилтуудыг нь ч муугүй үр дүнд хүргэсэн. Нийслэлийн АН-ын даргын тухайд Э.Бат-үүл, энэ албыг НИТХ-ын даргын ажилтай давхар хашсан Д.Баттулга нар “Нохойд барьдаг мод” гэгчээр намынхаа сайн, мууг нуруундаа үүрч явсан. Сая АН-ын шинэчлэлийн хорооны залуус БЗД-ийн АН-ын дарга байсан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болголоо. Жинхлэх эсэхийг гишүүд нь мэднэ.
Ардчилсан намын гол зарчим бол олуулаа хэлэлцэхэд оршдог гэж гишүүд нь хэлдэг. Гэвч одоо ярьж буй шинэчлэл нь бүх гишүүдийн хурлаар биш хэдхэн хүний бодлоор явагдаж байгаад намын жирийн гишүүд нь бухимдах болжээ. Энэ янзаар АН-ыг өөрчлөгдөх байх гэсэн найдлага бөхөх тийш сүүтийж байна. Нөгөө талаас АН дотроо учраа олохгүй бужигнахад өрсөлдөгчид нь баярлах биш бас л толгойны өвчин болчихоод байгаа юм. Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Анхдугаар чуулганы индрээс МАН, АН хоёрын тухайд хэлсэн нь “хамтарч иддэг МАНАН шүү” гэснээс өөрцгүй сонсогдоод байснаас биш бас ч бодууштай. Тэрээр “МАН, АН хоёр Монголын улс төрд хос багана шиг явах учиртай. АН байгаа цагт МАН байна. МАН байгаа цагт АН байна. Ээлжит сонгуулийн дүнд УИХ-д есөн суудал авсанд нь баяр хүргэе” гэсэн. Ер нь бол хүчтэй сөрөг хүчин бусдыг ямагт хөгжүүлж, урагшлуулж байдаг. Ардчилсан нам байгаа учраас Ардын нам шинэчлэгдэж, хөгжиж улам хүчтэй болж ирсэн.Тийм болохоор Ардчилсан нам байх нь Ардын намд ашигтай. Цаашилбал, Ардчилсан намгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Тиймээс хөл толгойгоо олохгүй байгаа АН-ын асуудал хэн бүхний анхаарлыг татахаас яах билээ. Хэвлэл, мэдээлэл, сошиал орчинд тус АН-ыг шинэчлэгдэж хөл дээрээ босохыг ерөөсөн, өөрчлөх тухайд үзэл бодлоо уралдуулж санаа бодлоо нэмэрлэсэн, бас гутаан доромжлох нэгэн ч байна. Морь хэдий хурдан ч ташуурдах тусам хурдалдаг. Монголчууд ардчилалд хайртайдаа АН-ыг харааж зүхдэг ч байж магадгүй. Одоо л хөл дээрээ бат зогсч авахгүй бол АН юун 2024 он, өнөөдөр ч нүд анихад бэлэн байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/08/12
Ер нь ардчиллын хулгайч нарыг бүгдийг нь алахысан алмаар санагдаад байдаг болсоон.
Ардчилагчид ч гэж дээ, Н.Алтанхуягийг хар · 2020/08/12
Алтанхуяг мэтийн юмыг юуны ардчилагч гэх вэ дээ. Хэдэн сан болон бондын мөнгөөр мөн ч туйлсан даа. Төрийн сангийн Пүрэвсүрэн, Цэвэр агаар сангийн Хүрэлсүх, Нүүрсний Гансүх гээд шоронд орсон бүх юмнууд энэ нөхрийн найз нар шүү дээ. Тэгээд төрсөн охин нь бас энэ бүхэнд оролцсон байдаг. Чингис бонд, Самурай бонд бүгд энэ хүний гараар орж алга болсон. Ер нь олиггүй хүн дээ. Тэр эхнэрээ хаяад залуу хүүхэнтэй суухдаа гаргасан ааш гээд. Арга ч үгүй юм биз дээ "увс хүн" шүү дээ.
Ардчилагчид ч гэж дээ · 2020/08/12
Алтанхуяг мэтийн юмыг юуны ардчилагч гэх вэ дээ. Хэдэн сан болон бондын мөнгөөр мөн ч туйлсан даа. Төрийн сангийн Пүрэвсүрэн, Цэвэр агаар сангийн Хүрэлсүх, Нүүрсний Гансүх гээд шоронд орсон бүх юмнууд энэ нөхрийн найз нар шүү дээ. Тэгээд төрсөн охин нь бас энэ бүхэнд оролцсон байдаг. Чингис бонд, Самурай бонд бүгд энэ хүний гараар орж алга болсон. Ер нь олиггүй хүн дээ. Тэр эхнэрээ хаяад залуу хүүхэнтэй суухдаа гаргасан ааш гээд. Арга ч үгүй юм биз дээ "увс хүн" шүү дээ.
Zochin · 2020/08/12
Baatarhvv mundag lider shvv
Зочин · 2020/08/12
Монголын ардчилагчид Монгол оронд КАПИТАЛИЗМ биш ФЕОДАЛИЗМ-ийг байгуулж байгаа. 20-р зууны хамгийн хоцрогдсон юу ч үйлдвэрлэж чаддаггүй ёстой Тунгалаг тамир кинонд орос худалдаачин Павлов хэлдэг шиг л "танай улас хийж чадаах юм нэг ч байхгүй. Энэ янзаараа байвал азтай хүчирхэг баян улас хүртэж орхиооно. Түй чепуха" гэдэг шиг улс орон болгосондоо.
bat · 2020/08/12
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
Зочин · 2020/08/12
Олны өмчийг хулгайлахдаа ч ухасхийн өөртөө байхгүйгээр хурдлаад л хулгайн хэрэгт нь хариуцлага тооцох гэхээр ардчиллыг аллаа гэж чарлаад л түй пизда ёстой нэг ардчиллын пиздануудыг нэг биш арав алаад хөрөнгийг нь хураагаад нутаг заагаад шил лааз түүлгэж баймаар хүүрнүүддээ. Ялангуяа бөнжөк Бат-Үүл өмхий хэмээх Батбаяр тэгээд тэр олон эрлийз хурлийзуудыг нь
Зочин · 2020/08/12
Монгол орон минь ардчиллын гайгаар Феодаалын нийгэмдээ буцан орчихсон шүү дээ. Нэг ч томоохон үйлдвэр байхгүй ХАА-н хамаг түүхий эдээ байгалын баялагтайгаа хамт урагш нь барьж гүйгээд Монгол улсад минь шороон түмэн хятад язганалдаад л отого жинсгүй боловч тайж майж ван гүн өөр ямар ч зэрэг байсын зэрэг хэргэмтэнгүүд би тэр гэж таахалзаад л ардын хувьсгалын өмнөх Монгол орон л нэг иймэрхүү байсан гэж уншсан ном үзсэн кино сонссон яриа нүднээ жирэлзээд л үнэн ПИЗДА АРДЧИЛАЛ ДОО. ХУЛГАЙЧ НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ОЛОН ХҮН АЖИЛЛАДАГ ТӨРИЙН МЭДЛИЙ ТОМООХОН ҮЙЛДВЭР БАРЬЖ ХЭДЭН ХҮНЭЭ Ч БОЛОВ АЖИЛ ОРЛГОТОЙ БОЛГОМООР ЮМ ДАА
Зочин · 2020/08/12
КККККК Монголоо сэрээж өөрчилж чадсан гэчихжээ бас. АН-ын хийсэн өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарын наймаачин боловсролын салбарын наймаачин махны гурилын ногооны гээд тоолж баршгүй олон наймаачид бий болж мөнгө л авч байвал яахаас ч буцахгүй болсон нэгнээс нөгөөдөө дамлах маягийн өөрчлөлт л бий боллоо ш дээ. Их дээд сургуулиуд ялангуяа хувийн сургуулиуд төлбөрөө тэдийд төл гэж шавдуулсаар авах мөртөө сургалтын чанар гэж нойл сургалт явуулж байгаа багшийн мэдлэг боловсролын түвшин нойл ядахдаа хичээлээ таслахыг нь яана хичээлийн цагаар үндсэн хичээлээ заахгүй солиорч хадуураад өөрөө мэдэхгүй байж муйхарлан зүтгээд л ингэхээр тэд зөвхөн мөнгө авах л сонирхолтой ийм л өөрчлөлт хийсэн дээ. Өшөө олон өөрчлөлт дандаа пизда нахуй өөрчлөлт тэр өөрчлөлт нь энэ хулгайч нар хулгай луйвар залилангаа хийж баяжихад нь л хэрэг болсон өөрчлөлт харин ард олон бидэнд бол ардчилагч гэж гуаглах хүүрүүдийг аламаар хядмаар санагдах өөрчлөлт шүү
Н.Алтанхуяг гэнэ үү · 2020/08/12
АН, ер нь Монголын улс төрийг арын хаалга, танил тал, мөнгөний асуудал руу оруулсан хүн чинь энэ Алтанхуяг байхгүй юу. Яахав хоорондоо эрх мэдэл, энэ тэрээс болж хүзүүгүй хүнтэйгээ муудалцсан тал байгаа л байх. Гэхдээ "увс хүний" зангаар улс төрд хор зөндөө хутгасан. Хүзүүгүй Элбэгдорж зөндөө балиартсан, гэхдээ энэ "увс хүний" хорон санааны хажууд гайгүй, ардчиллын шалгуураад дүгнэвэл Элбэгдорж 40%-ийн буруутай бол Алтанхуяг 60%-ийн буруутай. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авлаг хүмүүс бол мэдэхгүй л дээ.
Зочин · 2020/08/12
ЮУН АЛТАНХУЯГ БАТҮҮЛ ЭРДЭНЭБАТ ГЭЭД ЗАХИАЛАГААР БИЧЭЭД БНА ЗОТОЛ ГЭГЧ ЭЭ ШИНЭ ЗАЛУУ ТУЛХТАЙ ЛИДЕР ХЭРЭГТЭЙ ШҮҮ