цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/04/15
2014 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 18 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Зочин · 2014/04/16
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179