Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Ц.Шаравжамцыг томилжээ
2020/08/15
Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, даргаар нь Ц.Шаравжамцыг томилжээ.
Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсанбөмбөгийн тамирчдаас анхны Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн тамирчин билээ.
Мөн тэрээр 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
Зочин · 2020/08/16
багш · 2020/08/16
Сайн л ажиллах хэрэгтэй дээ. Залуусыг архитай биш, спортлог болгоход анхаарах хэрэгтэй байна. Манайд нийтийн биеийн тамир сайн хөгжөөгүй. Орчин үед пиво уудаг болсноос залуучууд маш их таргалалттай болсон. Жингийн илүүдэлтэй хүмүүс их байх болсон учраас хүн бүрт хүртээмжтэй дасгал хийж хэвших аян ч юмуу? бүх нийтийн спортыг хөгжүүлмээр байна. Оюутнуудад хамгийн гол нь эрүүл мэндийн ургалт шаардлагатай байх юм. хөпөлгөөний талаар онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Ахмадуудын эрүүл мэнд, хүн бүрийн төлөө л ажиллаарай