Америкийн нийгэмд гараад буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэлд NBA-ийн тоглогчид нэгдэж, өнөөдөр лигийн талбайд явагдах байсан бүх тоглолтууд цуцлагдлаа. Тоглолтууд хэзээ үргэлжлэх нь одоогоор тодорхой бус байгаа.

Өнгөрсөн шөнө болох байсан хамгийн эхний тоглолт Миулоки Бакс - Орландо Мэжик багуудын тоглолтод тоглогчид гарч ирэхгүй эсэргүүцлээ илэрхийлснээр дээрх шийдвэр гарсан юм. Улмаар NBA плэйоффыг хойшлуулж байгаагаа зарлаж, тоглолтуудыг цуцлажээ.