40 хүрчээд над шиг ингэж амьдарч байгаа хүн байдаг болов уу
2020/09/10
Сайн байна уу нэрийг минь нууцлаад өгөөрэй, би өнөөдөр юу хийх, яах, хаашаа харж алхахаа ч мэдэхгүй байна. Өдий хүртэл нийгэмд эзлэх байр сууриа ч олж чадаагүй над шиг хүн байдаг болов уу.
Хүмүүсийг харахад бүгд амьдрал нь тогтсон байх юм. Энэ бүхэнд би өөрөө л буруутай байх л даа. Гэхдээ буруу зүйл хийж муу замаар явж байгаагүй ээ. Аль болох л зөв явахыг хичээдэг юм. Гэвч одоо 40 нас хүрэх гэж байдаг, өөрийн гэсэн ажил төрөл, байр суурь байхгүй яваадаа л гутрах юм. Бүүр тогтсон гэр бүл ч байхгүй, хоёр сайхан үр л байна. Энэ нь миний нэг аз, энэ хоёртоо л санаа зовж байна. Яах вэ юу хийх вэ, зөвлөөч. Надад битгий хар муухайгаар шүүмжлээрэй, миний гишгэсэн замаар хэн ч гишгэж үзээгүй шүү дээ. Зүгээр юу хийх үү ямар шийдэл байна зөвлөөч
Эмээ · 2020/09/17
Хөдөлмөрлө.
Уншигч · 2020/09/16
Чи нийгэмд ямар байр суурь эзлэх хүсэлтэй хүн бэ. Боломжтой бол тийшээгээ зүтгэхгүй юү. Хүүхдүүдийнхээ төлөө байдаг нь сайн ч хүн ганц наслах учир эртхэн ханиа олж авсан нь л хожих байх шүү. Идэх хоол орон байр ажил төрөлгүй хүмүүс цаана чинь олон байна гэдэг үнэн шүү.
Зочин · 2020/09/14
Үр хүүхэд гэдэг чинь хамгийн том бэлэг тэдний төлөө амьдар амьдрал оройтдоггүй шүү
Зочин · 2020/09/14
50 хүрсэн онгон хүн ч байна
Zochin · 2020/09/11
Yaahav de huvi tavilan bj ongorsnoo buu soh onoodoroos ehel yamar alham hj yaaj amidarhig husne chinii alham chini songolt oodrog bai
zochin · 2020/09/11
hangaluun amidral n baiv ch, ur huuhed zayagaagui humuus ch ih bna
Зочин · 2020/09/10
Гэр бүл, ажил төрөл, байр суурь байтугай идэх хоол, өмсөх хувцасгүй хүн зөндөө байна, цаана чинь...