Японы вакцин 2022 онд бэлэн болж магадгүй
2020/10/16
Үндэсний үйлдвэрлэлийн коронавирусний вакцин 2022 онд хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байгаагаа Японы эмийн компаниуд мэдэгджээ.
Коронавирусний вакциныг хөгжүүлж буй Японы таван эмийн компани Иокохама хотод болсон бага хуралд оролцжээ. Энэ үеэр компаниуд хөгжүүлж буй вакциныхаа онцлог шинж, хөгжүүлэлтэд гарч буй ахиц дэвшлийн талаар ярьсан байна.
Японы хамгийн том эмийн компаниудын нэг хамгийн ойрын хугацаандаа 2022 он гэхэд гарган авсан вакцинаа хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тус компани нь рибонуклеины хүчил /РНХ/ ашиглан вакцин гарган авч байгаа аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг