Д.Ганбат: Би бидон дээр зураг тавих хүн мөн үү
2020/11/10
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өөрийн зураг бүхий бидон тараасан гэх мэдээлэлд ийм тайлбар өгсөн юм. Тэрбээр төсвийн мөнгөөр бидон тараагаагүй бөгөөд тухайн тараасан бидон дээр өөрийнхөө зургийг хэвлээгүй гэсэн юм.
Нийгмийн даатгалын мөнгөөр өөрийн зураг бүхий бидоныг тараасан гэх мэдээлэл байдаг. Энэ нь ёс зүйтэй үйлдэл мөн эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрбээр “Би юу гэж бидон дээр юу гэж зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг ойлгодог юм болов уу гэж бодсон ойлгодоггүй юм байна. Би бидон дээр зураг тавих хүн мөн үү. Хоёрдугаарт тийм бидоныг ашиглах уу. Ийм зүйлийг хүмүүс ойлгочих байх гэж боддог юм, үгүй юм байна. Фотошоп, эвлүүлэг л байсан юм шиг байгаа юм.
Нөгөө талаар тэр нийгмийн даатгалын мөнгөөр худалдан авч олгоогүй. Би 2014-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, 2016-2020 он хүртэл гишүүн биш байхдаа Баянхонгор аймгийнхаа 8000 ээжид дөчийн бидон тараасан. Хуванцар сав хэрэглэж, хавдар тусаж байна гэсэн судалгаа байдаг учраас багасгах үүднээс анх санаачилсан. Тухайн үед өрхийн орлогыг дэмжихээр улсын төсвөөс нэг тэрбум төгрөг тусгасан байсан.
Үүнээс 300 сая нь Завхан, 300 сая нь Чингэлтэй дүүрэг, 300 сая нь Баянхонгор аймагт хэрэгжсэн. Үүнээс гадна би өөрөөсөө нэг тэрбум төгрөг гаргаж 8000 бидон тараасан. Гишүүн байхдаа, гишүүн биш байхдаа ч тараасан. Тайлбарлах боломж олгосонд баярлалаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Almaz · 2020/11/11
Яг мөөн
Almaz · 2020/11/11
Яг мөн
Иргэн · 2020/11/11
Битон дээр бол зурагаа тавихаас буцахгүй хүн шиг санагддаг?!
matilda · 2020/11/10
Сайн уу, хатагтай, ноёнтоон Бид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү. Бидэнтэй имэйлээр холбогдоорой: [email protected] whatsapp: +33 7 52 89 40 37
Зочин · 2020/11/10
Чи бидон дээр зургаа тавих хүн яг мөн.
Зочин · 2020/11/10
Зочин · 2020/11/10
би хүүгийнхээ горшоокон дээр чиний зургийг тавьсан шд
Яг мөн · 2020/11/10
Бидон байтугай гадаа жорлон дээр зургаа тавих хүн дээ
Зочин · 2020/11/10
зургаа тавьсан тавиагүй тавтын битон шигшд
Ub irged · 2020/11/10
Новшоо зайл