Н. Батбаяр сайдын эдийн засаг хямраагүй, иргэдийн эдийн засаг хямарсан уу?
2014/04/26
Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлэж, энэ нь ард түмэнд илүүтэй мэдрэгдэж байгаа. Ойрын жишээ авахад нийслэлд үйл ажиллагаа явууж байгаа Нарантуул болон бусад томоохон захуудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо эрс багасч, худалдан авалт буурч байгаагаас харагдаж буй юм. Иргэдийн гар дээрээ авдаг таван цаасных нь худалдан авах чадвар улам бүр буурсан нь амьдралд хүчтэй мэдрэгдэж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд болон эрх баригчидад энэ хямрал огтоосоо ч мэдрэгдэхгүй байгаа юм. Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын цонхоор Монголын эдийн засаг хөгжиж байгаа юм шиг харагдаад байгаа юм билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг өөдрөгөөр ярьж байсан боловч эцэстээ эдийн засаг хүндрээд байгаа нь үнэн хэмээн хэлж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт чуулган дээр улайсан. Гэтэл өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монголын эдийн засаг хямраагүй, архи, тамхи тансаг хэрэглээ гэх мэдээллүүдийг чуулган дээр хийлээ. Эдийн засгийн “хямралын” сайдынхаар бол монголчууд архи, тамхи гэсэн тансаг хэрэглээтэй учраас эдийн засаг нь хямраагүй байдаг юм байж. Гэвч энэ нь түүний л бодол... харин ард түмэн арай л өөрийг бодож, улс орныхоо эдийн засгийн төлөө сэтгэлээ чилээхгүй байгаа сайдад “дургүй” нь хүрч буй. Түүнчлэн өнөөдрийн чуулганы хуралдаан дээр сайд Дээд тэнгэрээс заяасан Чингис, самурай бондуудаа хав дараад хадгалаад хэвтэж байгаа тухайгаа ярилаа. Түүний энэ элий балай үгийг сонссон олон хүний нүд орой дээрээ гарсан биз. Твиттер хуудсаар дүүрэн самурай бондыг зөв ашиглахгүй хэвтүүлж байхад өрөнд өгөх хүү нь өсөж байгаа гэдгийг сайдад сануулаад л авна билээ.
Улс төрч, сайд гэхээсээ илүүтэйгээр дээд тэнгэртээ холбоотой бөө хүн гэдгээр нь түүнийг хүлээж авах нь олон. Улс төрийн ямар ч ноён нуруугүй, чингис, тэнгэр, бөө ярьсан тэрбээр эдийн засгийн хөгжлийн бодлогыг мухар сүсэгтэйгээ холбож ойлгодог нэгэн гэдэг нь ярианаас нь илт. Сав л хийвэл сайн сайхныг бодож байвал аяндаа амьдрал чинь сайхан болно хэмээн олон нийтэд ханддаг түүнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг даатгасан АН-ынханыг ойлгоход тун чиг бэрх санагдана. Үнэндээ өнөөдөр Монголчуудын амьдрал хүнд байгаа. Хэрэглэж буй болгоныг нь тансаг хэрэглээ болгон зарлаж, тана хэмээн зөвлөхөөс өөр юу хийсэн юм Н.Батбаяр Н.Алтанхуяг хоёрт.
Ичих нүүрээ элгэндээ наасан амьтан хэмээн ахмад настай өвөө эмээ нар улайхгүй худлаа ярьдаг нөхдүүдийг зэмлэж байгаа харагддаг. Тэр зэмлэлийг Н.Батбаяр сайдад илгээмээр санагдана. Эдийн засаг хямраад байгаа нь хэн ч ойлгомжтой байхад улайхгүй худлаа ярьж буйг нь бодохоор гомдмоор. Эсвэл эдийн засгийн хөгжлийн сайдын эдийн засаг хөгжөөд, ард түмний эдийн засаг хямраад байж ч болох.
Эдийн засгийн хөгжлийн яамгүй ажиллаж байхад хөгжиж байсан эдийн засаг бодлогын яам байгуулагдаад ажиллангуут жилийн дараа хямарч эхэлж байгаа нь зөв бодлоготойнх уу. Ямартай ч ичих нүүрээ элгэндээ наасан уйваагүй худалч сайд нарыг Шинэчлэлийн засгаас холдуулсан дээр болов уу.
Н.Чинзориг
Зочин · 2014/05/24
BATBAYR TA YLS TOT CH BAIJ BOLNO EDIIN ZASAGT BOL BARAHGVI BAINA ODOO SANALAARAA UNAL DAA UDAHGVI HVMVVSEER TVLHVVLJ UNAAD SHARAA BOLNO SHVV
Зочин · 2014/05/12
Алах юмсан энэ ****** ********ыг
Бат · 2014/04/28
чухамдаа бол Юу ч хийж чадаагүй гар хөдлөөгүй амаар бол хийдэг одоо цагт хамгийн хэцүү хүсс бол и ймэрхүү нөхдүүд
Зочин · 2014/04/27
Тэнгэртээ одвол таарна