Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Үйлдвэрчин хотхон”-ы …дугаар байрны 15 давхраас гурван настай эрэгтэй хүүхэд унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. 

Хүүхэд салхивчаар унасан тухай эх сурвалж мэдээлж байна. Иймээс урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, салхивчиндаа зориулалтын хаалт, хамгаалалт хийлгэхийг анхааруулж байна.