Хувиараа таксинд явдаг эрэгтэй алга болсон иргэний аминд хүрсэн байжээ
2021/04/06
2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй “Т” хамтран амьдрагчынхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хандаж тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон “Т”-г СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдалтай байхыг олж тогтоосон.
Тус хэрэгт Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулaхад 1962 онд төрсөн, эрэгтэй, амь хохирогч “Т”-г хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй “Д” дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоон ”Д”-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байна. Сэжигтэн “Д” нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.
Бат · 2021/04/07
Хэрэглэх эсэх нь нэг хэрэг цаазын ялыг сэргээмээрээ нохойн амьдралаар амьдарч байхаар хүн алчихаад насаараа хоолтой суух хүн бас гарна шүү
Сайнаа · 2021/04/06
Алуурчинг цаазлах Хэрэгтэй
Зочин · 2021/04/06