Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна
2021/04/21
Монголчууд хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Бид өнөөдөр 100 мянган хүн тутамд туссан коронавируст халдварын тоогоороо дэлхийд тэргүүллээ. Өдөр бүр 1000 гаруй хүн цар тахлаар өвчилж, таваас зургаан хүн нас бардаг нь энгийн үзэгдэл болж хувирлаа. Зөвхөн цар тахал гэлтгүй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, архины хэрэглээнээс үүдсэн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна.
Нэг жилд л гэхэд зүрх судасны өвчлөлөөс болж 3900 хүнээ бид алджээ. Энэ сүрдэм өвчлөлүүдээс гадна зам тээврийн болон гэнэтийн ослуудаар энх цагт олон мянган хүнээ алдсаар удаж байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогдож байна. Байж болох хамгийн муу зүйлүүдээр дэлхийд тэргүүлж байгаа нь биднийг удирдан чиглүүлж буй хүмүүс тэр хэмжээнд л буй хэрэг. Гэхдээ зүг чигээ заалгах хүмүүсээ бид өөрсдөө л шилж сонгодог. Тэд бидний сонголтын л үр дүн. Бид сонгууль бүрээр сонголт мэргэн байг гэдэг ч өнөөдрийн Монгол Улсын байгаа царай бидний сонголт харалган байгааг илтгэж байна. Учир нь бид боловсролтой, ухаалаг, оюунлаг хүмүүсээ үл тоон орхисон. Оронд нь булчин шөрмөс нь зангирч, чухал царай гарган ухаантай харагдах гэж ядсан бөхчүүдийг сонгосон. Мөн элдэв уран цэцэн үгээр тархи угаагчдыг тоох болсон.
Монголчууд бид булчин шөрмөсөөр нь шинжиж байж удирдлагуудаа сонгодог болсныг өнөөгийн төрийн өндөрлөгүүд эргэлзээгүй нотолно. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн. Жүдогоос өөр зүйл ярьдаггүй, мэддэг ч үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр өргөдөг. Хэдэн зуун кг-аар нь өргөдөг, УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сунайдаг юм гэнэ билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн ялгаагүй хэдэн зуун кг-аар нь төмөр өргөдөг гэж байгаа. Хотын захирагч Д.Сумъяабазар бүр маргаангүй бөх хүн. Бүр үндэсний бөхөөр аварга хийсэн хүн. Бас үндэсний бөхөө орхиод нохой зодоон руу хүртэл урваж явсан цаг нь саяхан. Зөвхөн тэд ч биш. Тэднийг тойрон хүрээлэгчид, зөвлөх даамлууд нь ч мэдээж бөх, төмөр өргөж, гүйж харайж, уралдаж, зодолддог нөхдүүд бий. Тэгээд доошоо аймаг, сумдын дарга нараас хэчнээн нь бөх байгаа билээ дээ. Лав л Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Р.Сэддорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар Улсын начин А.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар нарын бөхчүүд ажиллаж байгааг мэдэх юм.
Мэдлэг, боловсролтой, соёлтой ухаалаг, төрд хэрэгтэй эрхмүүд тэднээс их ээ хол. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг шүтсэн тэд юу гэж ч хөлстэй хэдэн бөхчүүдийг тоож очихов. Нөгөө хэд нь ч юу гэж өөрөөсөө илүү хүнд найр тавихав, ярьсан зүйлийг нь тас зөрсөөр, үзэгнээс өөр юм даахгүй гэж шоолсоор хөөгөөд явуулчих биз. Хүрээллийнхээ хэдэн нөхдөөр өөрийгөө туйлын гайхамшигтай хүн болохыг хэлүүлж, яриулж түүндээ бат нот итгэх нь л тэдний хийж чадах зүйл шүү дээ. Тиймдээ ч төрийн дээр гарсан энэ хүмүүст улс орныг удирдан чиглүүлэх холч ухаан, мэдлэг, боловсрол гээч зүйл хумсын толионы чинээ үгүй. Улсыг удирдаж мэдэх ч үгүй, чадах ч үгүй. Угаасаа ч улс эх орныг чадал бяраар удирддаггүй жамтай. “Бялдар хүчээр нэгийг дийлнэ, бичиг эрдмээр түмийг дийлнэ” гэж монголчууд бид зүгээр ч нэг хэлчихээгүй юм.
Чингисийн үеийн Их гүрнийг Чилэгэр бөх, Тэв тэнгэр хоёр удирдан залж байна гээд төсөөлөөд үз л дээ. Чингис мэнгис нөгөө есөн өрлөг мөрлөгийг нь хөөгөөд явуулчихсан тэр хэд төрийн толгой дээр байгаагаар бод доо. Хэрэв тэд удирдаж байсан бол монголчууд дэлхийн энд хүрч, өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадах уу. Монгол гэдэг үндэстэн устан үгүй болох байсан биз. Яг ийм зүйл энэ цаг үед болж байна. Бөх биш юм аа гэхэд дэмий чалчдаг нөхдүүд төрд гарчихдаг зовлон ч бас бий болсон. С.Ганбаатар гишүүн үүний тодоос тод жишээ. Энэ нөхдүүдийн ижил тал нь бүгд худалч. Ичиж зовохгүйгээр, огтхон ч улайхгүйгээр худал хуурмаг юм ярина, бусдыг сэнхрүүлнэ. Хөөрхий монголчууд түүнд нь итгэж дагаж намираад эцэс сүүлдээ эргэж сэхэж чадахгүй болтлоо хамраараа газар хатгадаг. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хийсэн сонголтынхоо үр шимийг өвчин, зовлон, ядуурал, шудрага бус байдлаар хариу болгон авч байгаа нь энэ л дээ.
Өнөөдөр монголчууд цар тахалдаа хүлэгдчихээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” суугаа нь удирдлагуудад ямар ч хамаагүй болох нь илт болсон. Улс орон нь тахалд эзлэгдээд, өдөрт хэд хэдээрээ үхэж байхад үүнд санаа зовж байгаа нэг ч хүн алга байгааг эрхбиш та бүхэн харж байгаа биз дээ. Ганц аврал болох вакцин тасраад 10 хонож байхад тэр тухай дурсдаг ч хүнгүй болсон. Олж чадахгүйдээ бантаад одоо бараг вакцин хэзээ ирэх вэ гэж асуувал онц байдлын хуулиараа баривчилна биз. Тэд зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд улс төр хийдэг уламжлалт дэг жаягаа л дагаж байна. Улс удирдана гэдэг ямар өөр хэрэг вэ гэдгийг тэд огт мэдэхгүй. Улс төр хийхийгээ л улс удирдаж байна гэж бодоцгоодог. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг аваад үзэхэд тэдэнд Цэцийн хурал хэрхэн шийдэгдэх нь вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь вэ гэдэг л гол асуудал байлаа. Түүнээс өөр санааг нь чилээж, нойрыг нь хугасласан асуудал харамсалтай нь байсангүй. Ер нь ч энэ нөхдүүдэд дараагийн дөрвөн жил яаж эзэн сууж, идэж уух вэ гэдгээс өөр санаа зовох зүйл үгүй болсон. Тэд өөр хоорондоо уралцаж, улсаа нураачих нь холгүй л сууцгааж байна шүү дээ.
Өнөөдөр ард түмэн “Ядах нь ээ усан оргилуур барихын оронд уушгины аппарат авчих, Андлалын өргөөний оронд вакциныхаа төсөв, мөнгийг нөөцөлчих сүйхээ, сэтгэл зүтгэл алга байжээ” гэж халаглацгааж байна. Халаглахаас ч өөр яах билээ. Өнөөдөр халдвар ид тархаж байхад вакцин ч үгүй, эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох гээд байна шүү дээ. Хоёр хөршөөсөө үргэлж гуйж гувшиж байдаг, Японоос вакцин ирнэ дээ гэж царай алдаад л сууж байна. Төсвийн мөнгөөрөө вакцин авлаа, авна гэж нэгээхэн ч удаа ярьсангүй. Бодвол хандив, тусламжаар авах гэж гүрийгээд л хоосон суугаад байгаа нь энэ бололтой. Ийм дорой хэрнээ эрх баригч намын дарга нь 100 жилийн ойгоороо тавьсан илтгэлдээ урд хөршийнхөө талаар бодлогогүй байр суурь илэрхийлж, дургүйг нь хүргэчихсэн. Ганц чаддаг улс төрөөс нь болоод өнөөдөр нийтээрээ хоёрдугаар тунгийн вакцингүй болж, хилээ хэдэн долоо хоногоор хаалгасан нь үнэн шүү дээ. Төрийн толгойд гарсан хүн юу ярих, юу ярихгүй байх ёстойг тэдэнд хэлж, чиглүүлээд өгөх хүн өнөөдөр ховордож. Байлаа ч тэд үгийг нь юман чинээ тоохгүй, өөрсдийнхөөрөө муйхарлах биз. Хэр баргийн хүн энэ бөх барилддаг, төмөр өргөдөг уул хад шиг хар юмнуудад юм хэлэхээсээ ч айдаг болоод удлаа. Хэн тэдэнд дэмий юм ярьж байж эрүүгээ хуга цохиулахыг бодох билээ дээ.
Хатуу хөл хорио тогтоож сүр бадруулчихаад вакцинаа тарьж чадахгүй байгаа хэрнээ сонгуульдаа бэлдэн шогших төрийн түшээдээс үнэхээр ичих юм. Гол нь энэ алиа салбадай нарыг сонгож гаргаж ирсэн өөрсдөөсөө бүр ч ичиж байна. Энэ бүгд Монголын ард түмэн бидний өөрсдийн бүтээсэн л үйл лай. Энэ үйл лайгаа бид өнөөдөр эдэлж байна.
ОЮУНЭРДЭНЭЭ - багабанди, нямдоржоо зайлуул · 2021/04/23
Засгийн газрын майд Нямдорж торгуул, татвараа хэдэн жил төлөөгүй байна. ИЙМ хүн төрийн сайдаар ажлах ёстой юм уу?
zochin · 2021/04/22
oligtoichon ajillaj chaldvaraa turgen daraachee
Бат · 2021/04/22
Одоо өвчлөл нас баралт их ганц хийж чадах зүйл хөл хоригоо ахин сунгах уу цонхоор харахад нэг хэвийн нөгөө гудманд байдаг эрхмүүд эд нар өвдсөн ч өвдөөгүй ч алдах юмгүй гудамнийхан уг нь эдийн засагаа бодоод бид хөл хорионд ухамсартайхан хандахсан
уншигч · 2021/04/21
одоо сонгуулийг хар машинаар хийхийг даяараа эсэргүүцье эээ
уншигч · 2021/04/21
өөрсдөө бузар бүхнийг хийдэг байж ард олныг айлган сүрдүүлж амыг нь барих санаатай байгаа нь харагдаад байгаа хойд солнгос болох нь гэхээр тэдний удирдагчид эднээс тэс өөр байдаг юу ч гэхээ мэдэхгүшй юм иргэний хөдөлгөөнийг нухчин дарах оролдлого хийгээд эхэлсэн байна лэ эсэргүүцэж байгаа шү
уншигч · 2021/04/21
төмөр өргөдөг шигээ биднийг өргөөд яваач дээ гуйж байна тэгэхүү аан
уншигч · 2021/04/21
за бид сонгоод байгаа юмуу өөрсдөө өөрсдийгөө сонгоод байгуу юмуу . гэхдээ 30 жил тархиа самруулахаар толгой нь эргээд өнгө мөнгөнөөс өөр зүйл нүдэнд нь харагдахаа байсан нь үнэн. өөрөө баяжиж чадахгүй ч энэ хүн шиг баян болох юмсан гэсэн хүсэл атаархлаараа л бүтэхгүй юмнуудыг дэмжээд байгаа юм
uga · 2021/04/21
Ард түмэн БИШ УДИРДАЖ Чадахгүй улаан авилгач,мөнгөнд дурлагнч ЭРХ БАРИГЧДЫН ГАЙ !!!
hai byy yzegd?...ardchilsan nam,MAN???????!!!!!!!!!!! · 2021/04/21
Mongolchyyd aa!!ta nart yuch gej heleheb dee!!Ta nar Battylagiig songood yu doloob?....ene hyn chini Baterdene abraga Elbegdorj nariin erseldeend hamgiin muu hyn gedegeen haryylsan eereech alban tysaald dyrtai gedeg ni medegdsen iim bolobsrolgyi hymyyseer tooon ydirdyylaad yu bolob?30 aad jiliin tyrsid Ardchilsan nam gegch alia salbadainyydad hii mergyylej dyysgalaa,Elbegdorj hemeeh heneet hydalchaar ydirdyylaad yu olob?...heden ereen temdeg tei l bolson biz!!!anhaarch yhaarch amidrah chag irsen bys uu?.....ardyyd aa!!MAN -iig ch adilhan eeleh yumtai aimsigtai hymyys ikhe bii!!!sain hylmyys ni ene namd olon haragdana!
Songogch · 2021/04/21
Odoo yamar ch bilee tsergiin erenhii durslehiin dund helnii beltgel l bish shuu University bolovsroltoi baih ehnii shalguur Gehdee Ih zasag Otgontenger bol bas l bish dee
зочин · 2021/04/21
Энэ малнуудыг ард түмэн сонгоогүй эд хар машинаар луйвар хийж төрийн эрх мэдлийг хууль бусаар болон төрийн албыг хар зах дээр зарж байгаа юм шиг худалдаж эрх мэдэлтэй болсон хүмүүс.
Зочин · 2021/04/21
Тэнэгүүд тэнэгүүдээр удирдуулах дуртай
Зочин · 2021/04/21
Өвгөн · 2021/04/21
Согтуудаа солиороо юу даа
зочин · 2021/04/21
хүрэлсүх дургүй хүрмээр юу ярьсан юм вэ би л лавсонсоогүй
я · 2021/04/21
Үнэн ш дээ бидний байгаа байдал энэ