Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Олимпын наадамд тойргийн тав дахь тоглолтоо дөнгөж сая Румины багийн эсрэг хийж, 18:11 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Ингэснээр тэд эхний таван тоглолтдоо хожигдол хүлээлээ.

Тэдний дараагийн учраа Францын баг бөгөөд 16.30 цагаас тоглох хуваарьтай байна.