Ц.Цогтбаатар шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилдан вазари үнэлгээгээр яллаа Тэрээр шөвгийн наймд 2021 оны Европын аварга Косовогийн Акил Гяковатай барилдана.

Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Цогтоо хожсон билээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялсан юм Өдгөө 25 настай Ц.Цогтбаатарын хувьд 2016 оны Риогийн олимпод 9-р байр эзэлсэн бөгөөд 2019 оны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн амжилттай.

Жүдо бөхийн барилдааныг EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байгаа ба медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.