“Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины гурав дахь тун “Дельта” хувилбарын эсрэг үр дүнг стандарт хоёр тунгийнхаас “ихээхэн” нэмэгдүүлж байна гэж “Pfizer” компани лхагва гарагт мэдэгджээ.

Энэхүү мэдээлэлд дурдсанаар, вакцины гурав дахь тун 18-55 насны хүмүүсийн бие дэх, “Дельта” хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшнийг хоёр тунгийнхаас тав дахин нэмэгдүүлжээ. Харин 65-85 насныхны хувьд энэ үзүүлэлт 11 дахин нэмэгдсэн байна.

Мөн гурав дахь тунг хийлгэсний дараа коронавирусний анхны хувилбар болон Өмнөд Африкт анх илэрсэн “Бетта” хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшин хоёр тунг хийлгэсэнтэй харьцуулахад хавьгүй өндөр байгааг судалгааны дүн харуулжээ.

 

Ийнхүү “Pfizer” гурав дахь тунгаа хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох байгууллагад ирэх сард гаргахаар төлөвлөж байгаа талаар тус компанийн Анагаах ухааны судалгаа, хөгжүүлэлтийн асуудал хариуцсан дарга, доктор Микаэль Долстен мөн лхагва гарагт мэдэгдсэн байна.

Үүнээс гадна бага насны буюу 5-11 насны хүүхдүүдийг хамруулан туршсан судалгааны дүн ирэх есдүгээр сарын сүүлээр гарах төлөвтэй байгааг "Pfizer" компани мэдээлжээ. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг