ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна” хэмээн Засгийн газраас мэдээлээд буй.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өгч байна. Тэрээр "Шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал. Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсэж байгаа учраас шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүний дараа үнийн асуудал хөндөгдөнө.

Гадаад зэх зээл дэх шатахуун, үүний түүхийн үнэ нэмэгдэхэд манай Засгийн газраас нөлөө үзүүлж чадахгүй. Хэт үнийн өсөлтөд анхаарч болохгүй. ОХУ дотооддоо шатахууныг 2000 төгрөгөөр зарж байна. Гаднын улсаас үнэтэй бүтээгдэхүүн авчхаад дотооддоо хямд борлуулах боломжгүй. Шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмбэл хариуцлага тооцдог. БНХАУ-аас шатахууныг импортоор оруулж ирэх тухай ажиллаж байна" гэлээ.