Шинэ Коронавирусын халдвар (covid-19)-аар өвчилсөн тохиолдлын тоо тийм ч амар буухгүй байгаа билээ. 4-р сараас эхлээд 800 давж өсч эхэлсэн тоо наадам өнгөрсөн ч буурахгүй байсаар байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио тавих явцад хүн амын талаас илүү хувь амьдардаг Улаанбаатар хотын хувьд эдийн засгийн хувьд бас ихээхэн цохилт болсон билээ. Энэ үед Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг ( Ким Жү Чоль ерөнхий пасторын удирдлаган доорх Бурханы сүм) эмзэг бүлгийн иргэдэд хандив тусламж үзүүлж хүч өгсөөр байна.

Энэ сарын 29-ны өдөр БГД-ИТХ-ийг зорьж очсон Бурханы сүмийн гишүүд албан хаагчид 1.200.000 төгрөгийг хандивлан хэцүү хүнд байдалд байгаа хөрш иргэдэд ийнхүү тусламжийн гараа сунгалаа. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс Баянгол дүүргийн Covid-19 өвчнөөр өвдсөн айл өрхүүдэд эм эмэн бүтээгдэхүүн авахад нь дэмжлэг үзүүлж энэхүү хандивыг өргөж байгаа юм байна.

Ажлын нэг өдрийн хөлс болох 40.000-ийн нийт 30-н хүний ар гэрт туслая гэсэн зорилгоор халдвар авч өвдсөн ч эм эмэн бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй байгаа иргэдийг чиглэсэн хандивыг өгсөн байна.

Хандивын үйл ажиллагааны үеэр БГД-н ИТХ-н Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Фон Штернберг ЭДВАРД ГРАФ сэтгэгдлээ хуваалцан:

 

Манай БГД ИТХ ажлын албанаас сайн үйлсийн аян зохион байгуулж байна. “Сэтгэлгээ эмчилье” сайн үйлсийн аян. Энэ сайн үйлсийн аян нь зорилго нь юу вэ гэхээр манай БГД нутаг дэвсгэрт ковид өвчин тусаад, эмчилгээнийхээ багцыг авч чадахгүй байгаа зорилтот бүлгийн хүмүүст туслах маягаар сайн үйлсийн аянаа өрнүүлж явж байгаа. Нийтдээ 20 гаруй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж үүнээс гадна төрийн бус байгууллагууд ч бас нэгдэж байгаа. Энэ дундаа Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг бас манай энэ сайн үйлсийн аянд нэгдэж байна. Энэ сүмийн нийт хамт олондоо сайн үйлсийн аянд нэгдэж байгаад нь маш их баярлалаа. Сайн дурын үйлсэд үлгэр дуурайл үзүүлж байгаад бидний зүгээс маш их баяртай байна. Маш их баярлалаа та бүхэнд.

Мөн Бурханы сүмийг төлөөлж очсон итгэгч Э.Энхцэцэг:

 

Манай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийгмийн асуудал тулгарсан гамшигт өртсөн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хамгийн түрүүнд гарын болон сэтгэлийн тусламж үзүүлэхэд бэлэн байдаг билээ. Өнөөдөр БГД-ын ИТХ-аас санаачилсан “Сэтгэлээрээ эмчилье” хөдөлгөөнд манай Бурханы сүм маань нэгдэн оролцож итгэгчдийн хандиваар коронагийн улмаас өвдөөд хэцүү байгаа ард иргэдэд туслах аянд оролцлоо. Үнэхээр сэтгэл маш өндөр байна.