Залуу гэр бүлд сэтгэл судлалын зөвлөгөө өгч байна
2014/05/13
Хөгжиж буй бусад орны залуучуудын нэгэн адил манай улсын залуучуудад зохистой эрүүл мэнд, боловсрол санхүүгийн үйлчилгээ хүртэх, хөдөлмөр эрхлэлт боломжоор хангагдах, нийгмийн амьдралд тэгш дүүрэн оролцох бололцоог бий болгох зэрэг тулгамдсан асуудлууд оршсоор байгаа бөгөөд тэр дунд хамгийн чухал нь гэр бүл төлөвлөлт юм.
МЗХ залуу гэр бүлийг дэмжих зорилгоор дэргэдээ “Залуу гэр бүлийн хороо” байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ хүрээнд залуу гэр бүл болон гэр бүл төлөвлөх гэж байгаа залуу хосуудад зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, анхны ойлголтыг төрүүлэх, гэр бүлийн хариуцлага, гэр бүлээ бат бэх болгохын тулд гаргах хичээл зүтгэлийн талаар сургалт, зөвлөгөөг өгч байсан юм. Тэгвэл энэ 5-р сарын 13-20-ны өдрүүдэд Гэр бүл, Сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслийн Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Зан үйлийн сэтгэл засал” сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтын багшаар Сэтгэлзүйч, сэтгэл засалч Хэдвик Югэр ажиллаж байгаа бөгөөд сургалтанд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нар, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар болон гэр бүл, сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд хамрагдаж байна. Манай улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан нь харьцангуй залуу салбар бөгөөд энэ чиглэлээрээ сэтгэл судлалын өлгий орон болох Герман улсын туршлагыг эх орондоо авч ирж, монгол дахь сэтгэл судлалын салбарыг улам бүр баяжуулах хэрэгцээ шаардлагтай байгаа учраас ХБНГУ-ын “Зан үйлийн сэтгэл засал”-ын Холбоонд хандан хүсэлт тавьсны дагуу энэхүү сургалт зохион байгуулагдаж байгаа нь анхдагч юм.
Зочин · 2014/05/14
Ulsaa hugjuulei gevel banknii zeeliin huug buuruul .