Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 30. Ангараг гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, шар морь өдөр.

Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал (19 цаг 7 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна хэмээжээ.